Трампын охин шиг болгох мэс ажилбар ихэсчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 18

Доналд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаас эхлэн гоо сайхны мэс засалч нар ажилдаа дарагдах болжээ. Трампын том охин Иванка шиг болох гэсэн хүүхнүүдийн урт цуваа үүсч, “Иванка Трамп шиг болгох мэс ажилбар” гэх нэршил хүртэл бий болсон байна. Ийм мэс ажилбар сүүлийн саруудад илүү ихэссэн гэнэ.

Нью-Йоркийн нэгэн мэс засалч ярихдаа “Ерөнхийлөгчийн охин шиг болохыг хүссэн хүүхнүүдийн цуваа тасрахгүй байна. Бизнес эрхлэгч, модель, 35 настай Иванка үйлчлүүлэгчдийг маань зөвхөн гадаад төрхөөрөө татаагүй. Хүүхнүүд түүн шиг хүчтэй, нөлөө бүхий эмэгтэй байхыг хүсч байна. Ажлаа ч хийж, хүүхдүүдээ ч өсгөж байгаа Иванка удахгүй АНУ-ын хамгийн нөлөө бүхий эмэгтэй болохыг үгүйсгэхгүй” гэжээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иванкад(202.9.41.229) 2017 оны 10 сарын 19

сайхан хүүхэн, боловсролтой ч эмэгтэй.

0  |  0
haha(182.160.37.34) 2017 оны 10 сарын 18

soliotoiin kkk

0  |  0
Top