Хүний уруул үргэлж будчихсан мэт час улаан байдаггүй. Уруулны өнгө цайвартаж, хагарч, бүр харлах нь ч бий. Өнгө сайтай уруул нь хүнийг эрүүл, үзэсгэлэнтэй харагдуулдаг. Ялангуяа эмэгтэй хүний гоо сайхныг тодотгож байдаг уруул ямар шалтгаануудын улмаас өнгөө алддаг талаар уншигч танд хүргэе.
-Цай, кофе их хэмжээгээр уудаг бол
-Тамхи татдаг бол
-Шингэн юм бага уудаг бол
-Ходоод өвдөж байгаа үед
-Зүрх судас, амьсгалын замын өвчтэй үед уруул өнгө муутай, цонхигор байдаг.
Уруулаа өнгөлөг байлгая гэвэл
-Лемоны шүүс нь уруулыг улаан болгоход тустай. Цэвэр шүүс ууж, лемоныг байнга хэрэглэснээр та дотор эрхтэнээ ч цэвэрлэнэ. Дотор эрхтэн эрүүл бол нүүр царай өнгөлөг, уруул улаан байдаг.
-Уруулдаа шөнөд зөгийн бал түрхээрэй. Уруулаа будчихсан юм шиг үр дүнг үзүүлдэг гэж мэргэжилтнүүд үздэг.
-Ус чухал. Шингэн зүйл, ялангуяа ус сайн уу. Энэ нь зөвхөн уруулыг ч биш арьсыг өнгөлөг байлгана.
-Халуун, хүйтэнд хамгийн амархан өртдөг, нимгэн арьс бол уруулынх. Тиймээс уруулдаа байнга тэжээл өгч, зориулалтын тос, вазелин түрхэж байгаарай.
-Эцэст нь уруулын арьсаа хааяа гуужуулж байх. Хүчтэй гуужуулагчаар үр гэсэн үг биш шүү. Зөөлөн үстэй сойзоор массаж хийх маягаар уруулын үхэжсэн арьсыг гуужуулж байгаарай.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )