"Монгол Аура энергийн төв"-ийн тухай янз бүрийн мэдээлэл байдаг. Ялангуяа тус төвийг үүсгэн байгуулагч Монголын Бясалгал, Зурхай, Сүнс, Сэтгэл судлалын академийн ерөнхийлөгч, “Монгол Аура төв”-ийн тэргүүн доктор, профессор Б.Сарандаваагийн талаарх хүмүүсийн бодол янз бүр. Тэгвэл тус хүний хийж, бүтээсэн зүйлийг танилцуулъя.
Монгол Аура энергийн төвийн үүдээр ороход Чингис хаан хатадтайгаа сууж байх аж. Тус үзвэрийг "амилсан" хатад гэдэг байна. Учир нь тус хатдын хувцсыг Төрийн соёрхолт, ардын жүжигчин Н.Сувдаас эхлэн өмсөж, 21 аймгаар аялж байжээ.
Мөн Б.Сарандаваа зурхайчийн номын санд судалгаа, профессорын ажил, номнууд өрөөтэй байсныг онцлох нь зүйтэй болов уу. Тэрбээр 1993 оноос хойш 13 төрлийн судалгааны ажил хийж, нийт 70 гаруй төрлийн ном бичсэн байна.
Энергийн төвд олон төрлийн сонирхолтой өргөө байх ба эхнээс нь танилцуулъя. Энергиэ алдсан хүмүүс таван өргөөнд орж энергиэ нөхөж авдаг байна. Дараах өргөөнүүдэд байх зүйлсийг таван жил Монголын 21 аймгаас цуглуулсан аж. Хүн энергийг алддаг шигээ нөхөж авч байдаг. Ингэхдээ таван мэдрэхүйгээрээ /харах, сонсох, амтлах, үнэрлэх, хүртэх/ энергиэ авдаг аж. Тухайлбал, хүн ихэвчлэн байгаль дэлхийгээсээ энерги авдаг юм. Хүн байгалийн сайхныг харах, амттай юм идэх, сайхан үнэртэн үнэрлэх, сайхан аялгуу сонсож сайхан зүйлийг бие мах бодиороо мэдэрч энергиэ нөхөх нь илүү үр дүнтэй гэдэг нь батлагджээ.
Усан тахилын өргөө
Ус нь сайн муу аливаа зүйлийг шингээдэг гэдэг. Тэгвэл тус өргөөнд орсноор хүний атаа жөтөө зэрэг муу зүйлс нь усанд шингэж үлдэх аж. Энэ өргөө нь Дуншаагийн 35 бурхны өмнө өөрийгөө даатгаж гурван үйлийн үр болох бие хэл сэтгэлээр үйлдсэн үйлийн үрийг арилгана. Мөн хас эргүүлэг, гурвалжин, хүний биеийн долоон хүрдний дагуу байрлуулсан усан тахил өргөж засал хийх юм. Хас эргүүлэгтэй гурвалжилж байрлуулсан усан тахил нь хүн ба усны энергийг зөв голдиролд оруулах ба гурвалжин дүрс нь хүний сайн энергийг тогтоож, гаднаас муу энерги авхуулдаггүй гэнэ. Усан засал хийснээр үйлийн үрээ нимгэлж, бие хэл сэтгэлээ ариусгах аж.
Аура Видийн өргөө
Тус өрөө нь асар их энергийг агуулдаг бөгөөд ороод гарахад л алдагдсан бүхий л энергиэ нөхөж авах боломжтой аж. Хүний долоон хүрдийг цочроож, сэргээж өгч энерги нөхөх энэ өргөө нь Монголын 21 аймаг, Дэлхийн ихээхэн энерги ихтэй улс орнуудаас авч ирсэн мод, чулуу, элс, шороо зэргээр тохижуулсан ба Бадар аяганы долоон өөр төрлийн аялгуугаар долоон хүрдийг тань сэргээж өгдөг байна. Шалыг Өмнөговийн Хонгор, Дорноговийн Хамрын хийд, Өвөрхангайн элсэн тасархайн элс зэрэг Монголын бүх говийн их энергитэй газрын элс байх аж. Мөн 21 аймгийн чулуу, мод, зөн, шороо үнэт чулуу болох бадмаараг, алмаз, усан болор, утаат болор, хаш, хув, гартаам, мана, сувд шүр, гантиг зэрэг хүнд сайн энерги түгээдэг бүхий л чулууг цогцлоон бүтээсэн байна. Долоон хүрдний дагуу тохирсон энерги түгээгч чулуу байрлуулсан чулуун орон дээр хэвтүүлэн энерги өгөх аж. Энергиэ нөхөхийг хүссэн хүн хаш орон дээр хэвтэж, хоёр гартаа оюу, номин эрдэнэ атгаж, гол горхи, шувуу жиргэх, хонхны дууг сонсох юм.
Сахиусны өргөө
Нүглээ наминчилж, сэтгэлээ ариусгах энэ өргөөнд Балданлхам бурхан, 10 хангал сахиус /Дамдинчойжоо, Лхам, Жамсран, Очирваань, Гонгор, Ямандаг, Шалши, Цамба, Намсрай, Гомбо/, Гоо Марал бурхан, Лусын Бурхан, Бурхан багш зэрэг равнайлагдаж амилсан бурхад байна. Харин Лусын бурханаасаа уул ус, газар шороогоо аргадан гуйж, Гоо марал бурханаас үрийн заяагаа дуудаж, ханийн тэнгэрийн заяагаа шившин, Бурхан багш 10 хангал сахиусандаа ажил амьдрал, зовлон эмгэг, мөнгө төгрөг бүхий л зүйлээ даатган хүслээ шивнэж залбирах өргөө аж.
Хүчил төрөгчийн өргөө
Энэхүү өргөө нь байгальд байгаа мэт сэтгэгдлйиг төрүүлэм ногоон өвсөөр хучигдсан байх аж. Тус өргөөнд 15-20 минут амарангаа гол ус хоржигнох чимээг сонсох боломжтой. Ханын дагуу ой шугуйг санагдуулам ногоон хус, газраар халиурах ногоон зүлэг, цэлмэг тэнгэрийг санагдуулам тааз зэргээр тохижуулж амьд байгалийг дөрвөн улиралд хэзээ ч харж мэдэрч болохоор бүтээсэн аж. Мөн усан хана, азон, хүчилтөрөгчийн хий, Зандан модны үнэрт уур гаргаж голын хоржигнох чимээг нэмсэн нь байгалийг санагдуулам. Шувуудын жиргээнд хүчилтөрөгч, азоны хийгээр амьсгалж усан болор дэртэй чулуун орон дээр хэвтнэ. Хэрэв уушгаар хүчилтөрөгч хангалттай авч чадахгүй бол хүчилтөрөгчийн коктейль амталж энерги нөхөн алжаалаа тайлах боломжтой. Ингэж хүчилтөрөгчөө нөхсөнөөр судасны үйл ажиллагаа, тархи толгой, зүрх уушиг ходоод гээд бүхий л эрхтэн системийн үйл ажиллагаа сэргэдэг байна.
Болор, сувдны өргөө
Дорнын ард түмэн эрт дээр үеэс сувдыг гоёл чимэглэлд хэрэглэхээс гадна анагаах ухаанд ашиглаж байжээ. Сувд нь хүний биеийн дархлааны энергийг тэтгэж байдаг энергийг түгээдэг хэмээн нотолсон байдаг. Учир нь сувдыг амьд организм бий болгож байдаг. Хүний дархлааг тэтгэгч, энерги ялгаруулагч хүрд нь хоолойн дээр байрладаг. Тиймээс сувдыг эрт дээр үеэс хүзүүндээ зүүн хэрэглэсээр иржээ. Мөн сувдыг зорон анагаах ухаанд ашигладаг байжээ. Сувдны өрөөг тусгайлан бэлдэж далайн гүн ёроолд буй мэт сэтгэгдэл төрүүлэм эргэн тойрон усан цэнхэр хана, далайн ёроол мэт шалан дээрх хясаа, хясаандаа нуугдсан сувд зэргээр тохижуулан долоогн хаш чулуун бадар аягаар далайн ёроолд дуугарах дуу авиаг гаргана. Долоон хүрдний энергийн давтамжийг сэргээж идэвхижүүлж өгч энергийг нөхдөг байна. Болор сандал дээр сууж, зэс аяга гартаа барин долоон хүрднийхээ энергийг нөхнө.
Ийнхүү таван өргөөний танилцуулга дуусч байна. Үүний дараа Бурхадын өргөөгөөр зочилсон юм. Тус өргөөнд Хот мандал, Найман охин тэнгэр, Одоо, ирээдүй, өнгөрсөн цагийн гурван бурхан, Арван Хангал байх аж.
Хүн бие, сэтгэлээрээ гэм нүгэл үйлддэг. Тус үйлийн үрийг үр хүүхэд нь эдэлж байдаг. Тэгвэл төөрдөг байшинд орон дээшээ гарах замаа олж чадвал гэм нүгэл ариусна гэж үзэх аж. Төөрдөг байшин буюу цоожоор явж байхдаа өөрийн хийсэн гэм нүгэл, төрсөн он сар өдөр гэх мэт зүйлйиг бодон явдаг байна.
Тус төөрдөг байшинаас гарах гарцын үүдэнд 21 дарь эхийн өрөө рүү гарах шат угтах юм. Тус өргөөнд 21 завшигтай, 21 ааш зантай, үйл бүтээгч дарь эхүүд бий. Тухайлбал, Эх амирлангуй, Адыг номхоруулагч, Аюул ослоос хамгаалах гэх мэт дарь эх байх аж. Мөн долоон гахай хөлөглөсөн нарны бурхан Осоржамаа гэх мэт бурхан байдаг байна.
21 дарь эхийн өргөөнөөс гарсны дараагаар од эрхэсийн хажуугаар өнгөрч эхийн умай хэлбэртэй хаалгаар гарч долоон метр 77 сантиметр Ногоон дарь эхэд залбирах юм. Мөн Бүжинлхам, Янжинлхам, Цагаан, Ногоон дарь эхэд залбирч болно. Хамгийн сүүлд 21 хүрдээ эргүүлж 108 шатаар доош буух аж.
Ийнхүү хоёр давхарт үйлийн үрээ арилгаж, гурван давхарт бурхад, дарь эхэд ажил үйлс бүх зүйлээ даатгадаг байна.
Тус төвийн ажилчид “Хүний хийсэн бүтээсэн зүйлийг нь нүдээр харж, гараар барьж байж тухайн хүнийг үнэлж дүгнэх хэрэгтэй. Гэтэл бүтээсэн зүйлийг нь үзэж, хараагүй байж элдвээр гүтгэн доромжилж байдгийг нь гайхаж байна” гэж байлаа. “Монгол Аура энерги”-ийн төвийг байгуулахад ихээхэн хэмжээний хөрөнгө шаардагдсан бөгөөд одоо ч зээлээ төлж дуусгаагүй байгаа тухай тус төвийн тэргүүн Б.Сарандаваа хэлж байсан юм. Мөн хүмүүс үнэ төлбөргүй 21 дарь эх болон бурхдуудад залбиран ажил үйлсээ даатгах боломжтой аж.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Хуулбарлан нийтлэхийг хориглоно
Сэтгэгдэл ( 13 )
Сарандаваа багш маань овшорт мөнгөггүй улсаас их хэмжээний мөнгө авч улс эх орноо хохироогоогүй бүх зүйлээ өөрийн гараар бүтээсэн гайхалтай багш сайн хань сайхан ээж таньдаа урт удаан эрүүл аз жаргалтай амьдрахыг хүсье
сайхан юмаа. Зээлээр быарьсан гэхэд. Хэдэн тэрбумыг идэж байгаа улсын их хурлын гишүүд юу ч хийгээгүй байгаа
Za zailaa mglchuudiig munhruulj mongo saaj hanaagui yu teneg avgai
Ямар их мөнгө луйвардаа вэ?
Harin tiim muulah gej bgam bodson chini shagshraad baih um garchigaa zuv uguuch
гайхалтай үнэхээр саак
Музей гэдэг утгаар үзэж болох юм. Харин инерги авдаг энэ тэр гэдэг нь яг үнэн үү?
байрлал нь хаана байдагийн бэ.ямар гоё юм бэ очих юмсан.