Пэрис Хилтоны нохойг Мэрилин Монро гэдэг

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 20

Өдгөө 36 настай Пэрис Хилтон задгай зураг авахуулахаасаа санаа зовдоггүй нэгэн. Түүний саяхны нэгэн зураг цахим сүлжээнд олны анхаарлыг татаж байна. Пэрис өөрийн “Paris Hilton” гэх брендийнхээ зураг авалтад оролцсон нь энэ аж. Бүсгүй өөрийн бүтээсэн жийнсэн өмдөө өмсч, хайртай нохойгоороо цээжээ халхлан зогсчээ.

Сонирхуулахад, түүний нохойг Мэрилин Монро гэдэг аж. Мэрилин нохой эзэнтэйгээ болон камертай гайхалтай харьцан зураг авалтад оролцсон гэнэ. Түүнчлэн Пэрисийн бүсэлсэн өндөр үнэтэй чулуун бүс бэлхүүсэнд нь гялалзаж байгаа юм.

Пэрис Хилтон болон түүний 32 настай найз залуу Крис Зилк нарын хурим удахгүй болох аж. Хилтоны өв залгамжлагчийн хурим энэ жилийн онцлох үйл явдлуудын нэг болно гэж гадны хэвлэлүүд мэдээлж байна. Сүйт бүсгүйн хуримын даашинз ямар байх талаар ч таамаг гарч эхэлжээ.


О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top