Си Зиньпин Маогоос хойшхи хамгийн хүчтэй удирдагч хэмээн дүгнэгдэж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 20

БНХАУ-ын Коммунист намын 19-р их хурал өчигдөр эхэлсэн юм.  Тус хурлаар таван жил тутамд улс төрийн удирдагчаа шийдэж, бодлогынхоо чиглэлийг тодорхойлдог юм. Хурлыг нээж Си Зиньпин үг хэлэхдээ “Хятадын улс төрийн амьдралд шинэ эрин үе  эхэллээ” гэжээ. Си Зиньпинийг орчин үеийн Хятад Улсыг үндэслэгч, коммунист удирдагч Мао Зэдунаас хойших хамгийн хүчирхэг удирдагч хэмээн нэрийдээд байна. Түүнийг ерөнхийлөгч болсноос хойш Хятадын эдийн засаг хурдацтай өсөж, иргэдийн амьжиргааны түвшин дээшилж, ядуурал буурсан гэдэг нь судалгаагаар гарчээ. 

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.43.23) 2017 оны 10 сарын 21

Энэ бол удирдагч гэхээс илүү. Нэг намын тогвортой удирдлага улс төрийн тогтвортрй байдлын үр дүн мөн. Вьетнам ч адилхан ийм л байгаа. Казакстан ч ялгаагүй

0  |  0
Зочин(112.72.12.65) 2017 оны 10 сарын 20

Сайхан юмаа манайд нэг иим удирдагч гарч ирээсэй тэрбум,3хан сая гээд боддоо

0  |  0
Top