“Нарны үр сад” телевизийн цуврал киноны гол дүрийн жүжигчид болох Сон Жүн Ки, Сон Хе Кё нар үерхдэг гэдгээ зарлаж, олон нийтийг гайхшруулж байсан нь саяхан. Тэгвэл хосуудын хуримын тов зарлагдаж, хурим хийх өдрөө мэдэгдсэн нь олон фэнүүдээ гайхшруулж байсан.
Хосууд 10 дугаар сарын 31-ний өдөр хуримаа хийхээ мэдэгдээд байсан ч хаана болох нь тодорхойгүй байсан юм. Тэгвэл хуримын албан ёсны мэдээлэл гарчээ. Хосууд маань БНСУ-ын Сөүл хотын Шилла зочид буудалд 16 цагаас хуримлах гэнэ. Мөн хүрэлцэн ирсэн зочдоос цэцэг илгээхгүй байхыг хүсч, харуул хамгаалалтыг дээд зэргээр зохион байгуулахаар болсон тухай мэдэгдлээ.
Тэд хоёр жилийн өмнөөс “Нарны үр сад” кинонд тоглосноор дотносож эхэлсэн гэдэг. Хосууд саяхан Сан Франциско хотод хуримын зураг авалтдаа орсон талаар зарим агентлагууд мэдээлж байна. Тэд гурван насны зөрүүтэй бөгөөд Сон Жүн Ки 32, Сон Хе Кё 35 настай юм.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 7 )
Би та хоёрыг хосууд болсон бүр гэр бүл болох гэж байгаа гэж сонсоод их зочирдлоо хосууддаа аз жаргал хүсье Son hye kyo эгчээ \nМиний крашыг сайн халамжлаарай хайртай шүү эгч ах хоёртоо
Mash saihan hosuud shuu az jargal hair husii
nudend dulaahan zaluutai gerlehnee.az jargaltai amidral baina baih
Ene buudliin ezen kinan deer jyjigchin mon yy amid baihaa yumuu
Hend hamaatai bol oo