Галт уул сэргэсний улмаас агаарын тээврийнхэн айж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 22

Дэлхийн хамгийн идэвхтэй галт уулсын нэг, Исландын Гримсворт сэргэж, утаа хаялж эхэлсэн тухай мэдээлэл цацагдсан нь Европын авиа компаниудыг айдаст автуулаад байна. Ватнайёкюдль галт уулын зүүн өмнөдөд орших энэ галт уулс хамгийн сүүлд 2004 онд дэлбэрч байжээ. Исландын бас нэгэн галт уул Эйфельяокюдль оргилсноос болж, утаа нь бүх Европыг хучсанаас болж хөгшин тивийн агарын тээвэр Дэлхийн II дайнаас хойш анх удаа зогсоход хүрч, Эйр Франц, Бритиш Эйрвэйз зэрэг компаниуд олон сая ам.долларын алдагдал хүлээж байв. Гэхдээ эрдэмтэд энэ удаагийн сэргэлтийг өнгөрсөн удаагийнхад хүрэхгүй хэмээн тайвшруулж байгаа юм. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top