М.Каддафийн эхнэр, охин хоёр Азийн аль нэг оронд орогнож байгаа гэнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 23

“М.Каддафийн эхнэр, охин нь Тунист нуугдаж байгаа” гэсэн мэдээлллийг Тунисын эрх баригчид үгүйсгэлээ. Дотоод хэргийн яамны хийсэн мэдэгдлийг Тунисын төв телевиз болон бусад орны араб хэлээр нэвтэрдэг телевизүүд цацжээ.

“М.Каддафийн эхнэр Сафия болон охин Аиша нар Тунист нуугдаж байгаа юм  байна.” гэсэн мэдээлэл Reuters агентлагаар цацагдаад байсан юм. Британийн The Daily Telegraph сонин мөн үүнийг баталж, “М.Каддафийн эхнэр охин хоёр Жерба аралд байрлах цагаачдын хотхонд байгаа” гэж бичсэн юм. Ямартай ч түүний эхнэр, охин хоёрыг одоо хүртэл Азийн улсад орогнож байгаа гэсэн мэдээлэл, таамаг цацагдсаар байна. М.Каддафи нь таван хүү, ганц охинтой юм. Тэднээс отгон хүү Аль Араб нь УАЦЭ-ийн бөмбөгдөлтөд өртөн амь үрэгдсэн билээ. Бас нэг хүү Хамис нь мөн амь үрэгдсэн гэсэн мэдээлэл хэвлэлд гарсан ч сүүлд үгүйсгэгджээ.    

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(62.167.114.16) 2017 оны 10 сарын 23

orognuulah heregtei shdee, arabiin ertonzod ganz bolj baisan orniig muusain amerikuud ustgasan, odoo ene uls 2 huvaagdaad 2 tortei tamaa uzej baina shdee,,,gadafigiin aldaa ni amerikt itgesen

0  |  0
Шударгынхан(202.9.42.238) 2017 оны 10 сарын 23

Каддаффын эхнэр хүүхдийг хамгаалах нь зөв. АНУ ч айсандаа тэдний алах гээд л мөрдөөд байгаа бизээ.

0  |  0
АН д гомдогч(150.129.141.168) 2017 оны 10 сарын 23

манай днэг гэр бүлийн 2 хачин солнгос бдг. өглөө гадуур ууланд ч юмуу салхилаад ирнэ . тэгээд л болоо юм шигээ. нэг бодит явдлаас сэдэвлсэн гсэн солнгос кино үзчээд тэр хөөрхөн хүүг барьцаалж хүүг нь алаад баахан мөнгө авсан хүмүүс юм биш байгаа гэж муухай бодол орж ирээд .... жихүүцэс төрдөг яанаа

0  |  0
Top