Улс төрийн гэмт хэрэгтэн шоронд амиа хорложээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 23

Улс төрийн хэрэгтнүүдийг хорьдог Гуантанамогийн шоронд хоригдож байсан афганы иргэн амиа хорложээ. Пентагоны хийсэн алан ёсны тайлбарт талийгаач нь хамгийн сүүлд хийсэн тооллогын үеэр аминаасаа уйдсан шинж огт байгаагүй гэж тэмдэглэсэн байна. Инаятулла хэмээх уг хоригдол Аль Каидагийн зохион байгуулсан алан хядах ажиллагаанд оролцсон гэсэн хэргээр Гуантанамогийн шоронд ирж байсан юм. Тэрээр Гуантанамод цаг бусаар амиа алдсан найм дахь хоригдол болж байгаа юм. Түүний үхэл шоронг татан буулгахыг шаардагчдад сайхан өгөөш болж байна. Уг шорон нь 9/11-ний халдлагын дараа Ерөнхийлөгч Жорж Бушийн санаачилгаар байгуулагдсан юм. АНУ-ын эрх баригчид шоронг хаана гэсэн мэдэгдлийг олон удаа хийж байсан ч одоо болтол хэлсэндээ хүрээгүй байгаа ажээ. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top