Ираны гүнж нарын маргаан дагуулсан зургийн нууц ил болов

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 23

Ираны эрх баригч Насер ад-Дин Шах Кажарын дарсан тус улсын гүнж нарын зураг цахим ертөнцөд маргаан дагуулж байна. Баян шахуудын эхнэрүүдийн зураг ил болж, Зүүний сайхан бүсгүйчүүд дэлхийн бусад улсын гүнж нараас огт өөр байсан нь олны анхаарлыг татсан юм.

Шах Кажар нь бага байхаасаа гэрэл зураг сонирхсон нэгэн аж. Тэрбээр төрийн эрхэнд гараад ордныхоо дэргэд фото студи нээжээ. Ордных нь зурагчнаар Антон Севрюгин гэх орос эр ажиллаж байсан гэнэ. Антон 1870-аад онд Тегеранд фото студээ нээсэн байна. Тэрбээр Ираны урлагт оруулсан хувь нэмрээрээ олон шагнал авч байжээ. Гэхдээ тэр шах болон ордны ажилчид, шах дээр ирдэг зочдын зургийг л авах эрхтэй байсан гэнэ. Шах өөрөө хэнд ч үзүүлэлгүйгээр зураг авч, хадгалдаг нууц газартай байжээ. Энэ талаар түүний зурагчны хадгалж үлдсэн хальс, яриан дээр тулгуурлан Оросын хэвлэлүүд мэдээлдэг.


Шариатын хуулиар хүмүүсийн царайг оруулж зураг авах хориотой. Ялангуяа эмэгтэйчүүдийн зургийг дарах хориотой билээ. Харин шах Кажар эрх баригч болоод энэ хуулийг зөрчжээ. Гэхдээ тэрээр улсдаа бол энэ хуулийг хатуу баримталж, өөрөө хэнд ч мэдэгдэлгүйгээр зураг авдаг байсан аж.


Харин эдгээр зураг шахын дарсан зураг уу, орос эрийн хальсандаа буулгасан дүр үү гэдэг нь эргэлзээтэй байдаг аж. Зургууд дээр байгаа хүүхнүүд гүнж, ахайтан нарыг санагдуулахгүй байгаа нь маргаан дагуулаад байсан юм. Тэгвэл нууц ил болжээ. Энэ хүүхнүүд нь Ираны гүнж нар биш. Шахуудын эхнэр биш. Ер нь эмэгтэй хүн биш аж. Энэ бол шах Насреддины байгуулсан улсын анхны театрын зураг. Европын соёлыг дуурайсан энэ театрт язгууртан нарт л зориулан жүжиг тоглодог байжээ. Зохион байгуулагч нь Ираны орчин үеийн театрын урлагт том хувь нэмэр оруулсан Али Акбар Хан Наггашбаши байсан аж. Жүжигт зөвхөн эрчүүд тоглож байжээ. 1917 оныг хүртэл иран эмэгтэйчүүд тайзан дээр тоглох хориотой байв. Жүжигт л тэднийг ингэж харуулсан болохоос Ираны гүнж нарын гоо үзэсгэлэн огт өөр байжээ.


О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ina(108.204.248.218) 2017 оны 10 сарын 24

Iran huuhnuud mash uzesgelentei, uhaantai, sanaatai, jinehene dorniin goo uzesgelen. Irak Afgan huuhnuud hajuud ni shaal jaahan tiimerhuu shuu dee.

0  |  0
Nara(202.70.46.227) 2017 оны 10 сарын 24

Tiim bailgui de hehe

0  |  0
Enh(103.212.118.191) 2017 оны 10 сарын 23

Toogooguiges bolood 10d er amia horloloo ghr bur gaihaad baisiimaa

0  |  0
Naraa(117.111.20.178) 2017 оны 10 сарын 23

Ymar sonin tursun gunj nar be geed gaihaad bdag baisan. Daanch tiim baihaa.kkk

0  |  0
.(212.253.242.149) 2017 оны 10 сарын 23

Тэгнээ тэр.хүүхнүүд гэхэд дэндүү хачин ,арай л биш байсан юм аа.яаж ч харсан эмэгтэй хувцастай эрчүүд л юм шиг байсий. Эсвэл тэр шах нь ийм маягаар зориуд хувцаслаад эрэгтэй хүн сонирхдог байсан байх ч гэж бодогдож байлаа ш дээ.хаха

0  |  0
Top