АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш Иракийг эзлэх “Цахилгаан дайн”-ы төлөвлөгөөг 2003 онд хэрэгжүүлснийхээ дараа хэд, хэдэн том шорон байгуулж, Багдадыг “шорон хот” болгох шахсан билээ. Саддам Хуссейний үед өндөр албан тушаал хашч байсан иргэдийг эдгээр шоронгууддаа хорьж, “Ялтангууд амралтад байгаа юм шиг л байгаа” гэсэн мэдээллийг гадаад ертөнцөд цацдаг байв. Өөр шоронгуудыг ч нэмж барина гэдгээ ил тод зарлаж байсан ч удаатай. Гэтэл 2004 онд Абу Грейб шоронгийн хянагч эмэгтэй Линнди Инглэнд гэгчийн хэрэг ялтнууд чухам ямаршуухан “амралтад” амарч байсныг дэлхий нийтэд илчилсэн билээ. Тэр болон түүний нөхдийн бодож, боловсруулсан тамалгаануудын зөвхөн нэгийг нь та харж байна. Энэхүү гэрэл зургууд олон нийтэд дэлгэгдсэнээр америкчуудын шорон нэмж барих хөг өнгөрч, улмаар цэргээ гаргахаас өөр аргагүй болсон юм. Жирийн америк иргэд хүртэл Линнди Инглэнд болон Абу Грэйбийн бусад хянагчдыг жигшин зэвүүцэж байлаа.
1982 онд төрсөн, Зэвсэгт хүчинд 17-хон наснаасаа эхлэн зүтгэсэн энэ эмэгтэйн өмнө уг нь алдар хүндийн зам зурайж байсан ч байж мэднэ. Гэвч өөрийн болчимгүй үйлдлээс болж шоронгийн хаалга татсан билээ. Хоригдлуудтай зүй бусаар харьцаж байсных нь төлөө Шүүхээс түүнд гурван жил хорих ял оноосон юм. Гэхдээ өөр нэг өнцгөөс харвал Линнди Инглэнд иракчуудад бас тус ч хүргэсэн. Хэрвээ Линнди Абу Грэйбд ийм харгислал хийгээгүй бол АНУ-ын цэрэг Иракаас мөддөө гарч явахгүй байсан юм бил үү. Ж.Буш хэлж байснаараа өөр олон олон, олон Абу Грейб, Гуантанамог нэмж барих ч байсан байж мэднэ. Аливаа зүйл хоёр талтай байдаг гэдэг билээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 3 )
Дэлхийн энх тайванд хумсийн чинээ ч нэмэргуй чингисийн шээс дуугай бай даа Дайн гэх ямар ч ойлголтгуй голог
Дэлхийн энх тайванд хумсийн чинээ ч нэмэргуй чингисийн шээс дуугай бай даа Дайн гэх ямар ч ойлголтгуй голог
америк бол улс үндэстнийг боолчлох санаатай ардчилал гэх үү дээ. Үнэнийг хэлсэн хүнд хүн өшөөтэй дөө