Дайнд хоёр хөлөө алдсан нөхрөө үүрч явдаг

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 27

Сайхан хайрыг харуулсан маш олон түүхүүд байдаг. Нэгэн сэтгэл хөдөлгөм түүхийг өгүүлье. Келли Коттл болон түүний нөхөр Жэсс Коттл нарын гайхамшигтай хайрын түүх олон хүмүүсийн сэтгэлийг уяраажээ. Жэсс Коттл хэмээх залуу 2009 онд Афганистанд үүрэг гүйцэтгэж байхдаа газарт булаатай тэсрэгчийн дээр гишгэсэн ч азаар амьд үлдсэн байна. Гэвч тулгуур эрхтнээ алджээ. Энэ нь залуу эрийн хувьд амьдрал нь дууссанаас ялгаагүй байв. Тэрбээр сэтгэл гутралд орсон ч нөхөн сэргээх эмчилгээ хийлгэдэг байлаа. Нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж байсан тэрбээр усан бассейнд Кэлли хэмээх нэгэн бүсгүйтэй танилцсан байна.  Тэр түүний ирээдүйн эхнэр байсан аж. Кэллитэй учирснаар Жэсс гайхамшиг байдаг гэдэгт итгэх болж, амьдралд нь гэрэл гийсэн байна. Тэд тун удалгүй хуримлажээ. Хосууд хуримынхаа нэг жилийн ойн зургийг интернетэд байршуулснаар олонд танигдах болов. Хүмүүс тэдний хайр дурлалыг бэл бэнчин, царай зүс харалгүй зөвхөн чин сэтгэл дээр бадамласан хэмээн аз жаргал ерөөжээ. Кэлли хиймэл хөлөөр явах боломжгүй газраар нөхрөө үүрч явдаг байна.

 


Б.Янжиндулам

www.zindaa.mn

giraf.media

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top