Брежнев ямар үед сайхан ааштай байдаг байв

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 27

Брежнев 1966-1982онуудад ЗХУКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн  дарга байсан ба “зогсонги” гэх үеийн бэлгэдэл болсон хүн юм. Түүний удирдлага дор улс орных нь удирдлага болон Зөвлөлтийн систем хуучирсан гэж үздэг. Тэрээр нэг хэсэг хүмүүст одон, шагнал цуглуулагч, цаас харан үгээ хэлдэг хүн болон үлдсэн бол бусдад нь үйл ажиллагаа зүтгэлтэй, ардчилсан  удирдагч болон дурсагдаж байна. Түүний тухай ховор зургууд олон нийтэд дэлгэгдсэн байна.  Тэрбээр аялал, анд явах дуртай нэгэн байсан аж. Дараах зурган дээр тэрбээр нам засгийн удирдлагууд, тойрон хүрээлэгчдийн хамт байгаа юм. Зэрлэг гахай, баавгай агнаж, нугасны анд тогтмол явдаг түүнтэй энэ л үеэр нь улс төрчид аливаа асуудлыг шийдүүлж, ярилцах дуртай байжээ. Учир нь тэр ан авын үед гойд сайхан ааштай болдог байсан байна.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top