Бээлийгээ хэд хоног өмсөөд цэвэрлэж ариутгаж байгаарай

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 28

 Гарын арьсыг гадны нөлөө, салхи, хүйтнээс хамгаалдаг бээлий нь орчин үед чухал гоёлын нэг болжээ. Тэгвэл бээлийг хэрхэн хэрэглэх, арчлах талаар мэдээлэл хүргэе.

-Хоёр өөр бээлий өмсөөд явах нь зохимжгүй ч 19 дүгээр зууны үед нэг гарын бээлий мода байжээ. Үнэтэй ч байсан гэнэ. Тэгэхээр та өрөөсөн бээлийнүүдээ тохирох өнгө, загвараар нь нийлүүлэн өөрийн гараар чимэглээд хэрэглэх боломжтой. Энэ жил сонин содон бээлий мода болж байгаа учир хэн ч таныг хоёр өөр бээлий өмссөн байна гэж харахгүй.

-Та бээлийгээ хэд хоног өмсөөд л ариутгаж байгаарай. Угааж цэвэрлэх боломжгүй бээлийний дотор талыг спиртээр арч. Мөн гар ариутгагчийг хуруунууддаа зузаан түрхээд бээлийгээ өмсөөд тайлах маягаар хайртай бээлийн дотроо үүссэн нян бактерыг устгаж байгаарай.

-Зөвхөн гарын алгыг халхалсан, хуруунууд ил гарах загвартай бээлий нь тэртээх 17 дугаар зууных гэхэд итгэмээргүй. Орчин үед ийм бээлий эргэн мода болж байгаа.

-Орчин үед бээлийг ихэвчлэн холимог материалаар хийдэг. Энэхүү гоёлыг сонгон авахдаа та агаар сайн нэвтрүүлэх эсэх, гарын арьсыг нухах болон энд тэндээ хэт хатуу чимэглэлтэйг нь бодолцоорой. Зөвхөн гоёх гэж бус таныг хэн бэ гэдгийг олон хүнд илэрхийлдэг гараа хамгаалах гэж авч байгаа шүү дээ.

-Бээлийгээ өмсөхдөө гараа сайтар угаасан байгаарай. Хүний гаранд өдөр бүр олон нян наалдсан байдаг. Бээлийнд орсон нян тэндээ үржиж, элдэв халдварын эхлэл болохыг үгүйсгэхгүй.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top