Африк залуугийн нэг метр урттай эрхтэнийг багасгах мэс засал хийжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 28

Кенийн иргэн Горацио Овити Опио бэлэг эрхтэнээсээ болж багаасаа шаналжээ. Одоо 20 настай түүний эрхтэн нь нэгэн төрлийн өвчний улмаас 10-тайгаас нь эхлэн томорсон байна. Хэдэн жилийн дараа Горацио энгийн хувцас өмсч чадахаа больж, явахад ч бэрх болжээ. Түүнийг ангийнхан нь шоолдог болж, хөвгүүн сургуульдаа явж чадахаа больсон байна. Удалгүй залуугийн эрхтэн таван кг жинтэй, нэг метрийн урттай болсон байжээ. Тэрбээр гэртээ хэвтэхээс өөр аргагүй болж, босох гэхэд нь аймшигт өвдөлт мэдрэгдэх болсон аж.

Мөнгөгүй учир эмнэлэгт хандаж, хагалгаа хийлгэж чадахгүй байсан түүнд хөрш нь тусалсан байна. Залуугийн эрхтэний зургийг хөрш нь “Facebook”-тээ оруулсныг Кенийн Кисуму мужийн захирагчийн эхнэр Оливия Рангума олж харж, залууг эмчид аваачжээ. Эмч нар метр урттай эрхтэнийг багасгахад хоёр мэс засал хийсэн байна. Горацио одоо жирийн хувцас өмсдөг болж, бусдын тусламжгүйгээр явж чаддаг болжээ. Залуу мөн усанд сэлж, хөлбөмбөг тоглож байгаадаа маш их баяртай байгаа гэнэ. Гадуур явахад нь хэн ч түүн рүү чичлэхээ больж, боловсролоо үргэлжлүүлэн эзэмших болсондоо 20 настай африк залуу маш их баяртай байна.


О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mnbv(193.83.187.219) 2017 оны 10 сарын 28

demii amitand demii jum zajajee

0  |  0
eregtei(202.9.40.0) 2017 оны 10 сарын 28

huuhnuud l turuulj harna da haha

0  |  0
emegtei(103.26.193.54) 2017 оны 10 сарын 28

hairan ymiig bagasgaad

0  |  0
Top