Петра Пашитка гэх бүсгүйн алга болсон хэрэг нь цагдаа нарын мөрдсөн хамгийн хачирхалтай хэргүүдийн нэг болжээ. Петра 1984 онд 24-тэй байхдаа Германы Брауншвейг хотын оюутны байрнаас ул мөргүй алга болсон байна. Түүнийг яаж ч хайгаад үр дүнд хүрээгүй аж. Таван жил хайсны эцэст Засгийн газар нь түүнийг нас барсан гэж зарлахаас өөр аргагүй болжээ.
Гэтэл 31 жилийн дараа Петраг эрүүл саруулаар нь олжээ. Тэрбээр Германы олон хотод зохиомол нэртэйгээр амьдарч байсан гэнэ. Түүнд ямар ч бичиг баримт, банкны карт, даатгал зэрэг байгаагүй гэдэг. Петраг яаж олсон бэ гэхээр, цагдаа нар нэгэн эмэгтэйн гэрт хулгай орсон дуудлагаар очиход гэрийн эзэгтэй жинхэнэ нэрээ хэлэхээс татгалзаж байжээ. Эцэст нь тэрбээр Петра Пашитка гэдгээ хэлэхэд цагдаа нар шоконд орсон байна. Петра гэр бүлийнхнээсээ харилцаагаа тасалж, зүгээр л ганцаараа байхыг хүссэн гэж хэлжээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 3 )
etseg ehdee zugeer heleed yavna bizdee yostoi t1 novsh bndaa amid mend oldson boljdee
hargis gichii vee? Etseg eh ni yaj amidaaraa tamd unasan bol
Сонин түүх байна.