"Авьяаслаг Монголчууд" шоуны оролцогч С.Гантогоог өдгөө мэдэхгүй хүн гэж үгүй биз ээ. Тэрбээр саяхан K POP оддын тоглолтыг Монгол зохион байгуулсан нь олон ч хүний талархлыг хүлээгээд байсан юм. Тэгвэл тэрбээр дахин нэгэн сайн үйлсийн аяныг санаачилжээ. Номин Холдингын #ХУРД125 эвэнтийн тусгай дугаарт уригдан оролцсон байна. Авсан бараа бүтээгдэхүүнээ сайн үйлсийн аянд хандивлахаар болсон байна. Энэ тухай тэрбээр өөрийн цахим хуудаснаа "За ёстой миний амьдралын мартагдашгүй 125 секунд өчигдөр болж өнгөрлөө. Номин Холдингын #ХУРД125 эвэнтийн тусгай дугаарт уригдан оролцож 125 секундэд хүссэн бараагаа авах боломж олдсон юм. Энэ сайхан боломжийг ашиглаж богино хугацаанд ёстой л "алаан" болж байж цуглуулсан бүх бараагаа сайн үйлсийн аянд хандивласандаа туйлын их баяртай байна.Та бүхэн сайн мэдэх байх."ИД ШИДИЙН ОРОН" гээд маш олон мундаг залуучуудын санаачлан хүчирхийлэлд өртсөн, хэцүү нөхцөлд байгаа хүүхэд, эмэгтэйчүүдэд туслах гайхалтай цогцолбор боссоныг. Энэ л залуучуудад, энэ сайхан үйлсэд өчүүхэн ч гэсэн нэмэр болохоор шийдсэн юм. Солонгост байхдаа хүртэл энэ их ажилд хандив цуглуулах үйл ажиллагаанд гар бие оролцож байсан. Ирээд нүдээрээ харахад ёстой л ид шидийн юм шиг гайхалтай цогцолбор дүнхийж байдаг шүү. Бахархмаар... Зурагтаар харахад амархан харагдаад байсан чинь яг хийхэд маш хэцүү юм байна лээ. Хүүхдүүдэд хэрэгтэй юу байдаг билээ гээд л зөндөө бодсон. Аль болох хэрэгтэй зүйлүүд л түүхийг бодсон /хэхэ/. За тэгээд унан тусан тэргээ түрээд гүйж байгаа бичлэг удахгүй тавигдах болно. БАЯРЛАЛАА #НоминХолдинг. БАХАРХАЖ байна #ИдШидийнОрон. Сайн Үйлс Бүхэн Дэлгэрэх Болтугай" хэмээжээ.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
сайн залуу шүү. сайн үйлс хийсэн байна. уран бүтээлийн амжилт хүсье