Цунамигаас болж өнчирсөн усны үхэр болон 103 настай яст мэлхийн нөхөрлөл

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 30

Итгэхийн араггүй өөр өөр амьтад хоорондоо нөхөрлөж андын харилцаа үүсгэсэн байх тохиолдол олон Тэгвэл нэгэн сонирхолтой түүхийг өгүүлье.  2004 оны Азийн цунамийн дараа эцэг эхээсээ хагацаж, ядарч туйлдсан усны үхрийн тугалыг байгаль хамгаалагчид Кенийн Малиндигаас олсон байна. Тугалыг Момбасагийн зэрлэг амьтдын хүрээлэнд авчирчээ. Нэг настай тугалд Овен гэх нэрийг өгсөн байна. Овен эхэндээ хоолондоо муу, сул дорой байх байсан байна. Гэтэл итгэмээргүй зүйл болж хүрээлэнгийн ажилчдыг гайхшруулах болов. Бяцхан тугал 103 настай Мзи хэмээх яст мэлхийтэй дотно нөхөрлөл үүсгэж, хаа ч явсан биенээсээ салахгүй хамт байх болов. Тус хоёроос сэдэвлэн "Овен Мзи хоёр: Жинхэнэ нөхөрлөлийн бодит түүх" гэх ном хүртэл хэвлэгджээ.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top