Хамаг амьдралаа орхин зугтсан хоёрыг олон жилийн дараа олжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 30

Жаклин Рейнс-Кракман 18 настай байхдаа хоёр хүүхэдтэй байжээ. Хоёр настай болон зургаан сартай хүүхдүүдтэй ч бүсгүй нөхрөөсөө салахаар шийдэж, эцэг эхтэйгээ амьдарч эхэлсэн байна. Жаклин 1965 оны есдүгээр сард найзынхаа хуриманд очихоор гараад ор сураггүй алга болжээ.

Тэгвэл Мелвин Апхофф гэгч залуу Жаклины нөхөрт нь ажиллаж өгдөг, эхнэр, хүүхдүүдтэй нэгэн байжээ. Жаклиныг сураггүй болсноос сарын дараа Мелвин алга болсонд хүмүүс тэднийг хамт зугатсан гээд нэг их тоогоогүй байна. Харин зарим нь хос хоёрыг нас барсан гэж үзэж байсан гэдэг. Гэвч цагдаа нар тэднийг хайх ажлаа үргэлжлүүлсээр байжээ. Тэгсээр 2009 онд тэдний сургийг гаргасан аж. Мелвин, Жаклин хоёр үнэхээр хамт амьдарч байжээ. Тэд хүүхдүүд болон гэр бүлдээ ч энэ тухайгаа мэдэгдэхийг хүсдэггүйгээ хэлсэн гэдэг. Мелвин, Жаклин нарыг гэмт хэрэг хийсэн гэж үзэж байсан бол 2009 онд хэргийг хаажээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(121.88.183.12) 2017 оны 11 сарын 01

bi yu ch oilogsongui ymr ch avtsaldaaguu yum enenii orond tanin medehuin sedevtei hund hurteeltei niitlel tavij bai za yu t1 setguulch ve!!!

0  |  0
Top