Ксения Собчак улс төрд ороод гэр бүлээ орхиогүйгээ харуулав

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 31

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдээд байгаа 35 настай Ксения Собчак улс төрийн карьераа хөөгөөд тун завгүй явна. Гэхдээ тэрбээр гэр бүлдээ ч анхаарал хандуулж байгаагаа харуулж, хүү Платон болон нөхөр Максим Виторганыхаа зургийг цахим хуудсандаа оруулжээ. Ирэх сард нэг нас хүрэх хүүгээ Ксения олноос нууцалдаг билээ. Тэгвэл хөтлөгч бүсгүй “Instagram”-даа хүүгийнхээ аавтайгаа байгаа зургийг өхөөрдөн нийтэлжээ.

Ксения Собчакийн ажил, амьдралаа хэрхэн зохицуулж байгаа нь карьер хөөдөг олон ээжид үлгэр дуурайлал болдог бололтой. Сүүлийн үед ээжүүд түүнийг дэмжих нь ихэсчээ.


О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top