Женнифер Энистон: Эрчүүд бүгд л намайг гэрийн авгай болгох гээд байх юм

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 31

Брэд Питтээс салснаас нь хойш Ж.Энистоныг хүмүүс яагаад ч юм, өөрийн хүчин чадлаар дахин өндийж чадна гэж итгэхээ больчихсон гэнэ. Өдгөө 46 настай хүнд уг нь хүүхэд гэр бүл гээд мөнгөнөөс бусад үнэт зүйлс бүгд цогцолсон байх ёстой билээ. Гэсэн ч Брэдээс үлдсэн ганцаардсан сэтгэлийг нь хэн ч тайтгаруулж чадахгүй байгаа тул ажилдаа хамаг цагаа зарцуулахаар шийдсэн байна. Уг нь энэ уйтгараа мартахаар хэд, хэдэн залуустай учир ургуулсан ч нэг л болж өгөөгүй аж. Тэр ч бүү хэл, Жерард Батлерт өнөө маргаашгүй хуримлана гэж хэлж, ээжтэй нь хүртэл танилцчихаад Зул сар өнгөрөнгүүт нүүрээ буруулсан. Тэгсэн атлаа дараа нь “Бид зүгээр л найзалж нөхөрлөж явсан улс” гэж хэлсэн гэж байгаа. Энэ байдал нь түүнээс тууштай харилцаа хүсч байгаа эрчүүдэд том цохилт болсон. Одоо эрчүүд Женнифертэй үерхсэн ч ээжтэйгээ танилцуултлаа л удах болов уу. Харин жүжигчин бүсгүй энэ талаар огтхон ч санаа зоволгүй, Б.Питтийн үлдээсэн сэтгэлийн шархыг уран бүтээлээрээ нөхөхөөр зүтгэж явна. Чадаж байгаа гэдэг нь ч харагдаж байгаа. Түүний ярилцлагыг хүргэе. Энэ нь түүний Жастин Терутай учрахаас өмнөх ярилцлага юм.

 


 

-Таныг тойрсон хов, жив ер нь тасардаггүй л дээ. Гэхдээ сүүлийн үед бүр хоёр дахин ихсээд байх шиг санагдах юм?

-Олны анхааралд өртөхгүйн тулд чадах бүхнээ л хийж байна. Гэсэн ч юу ч хийгээгүй байхад л оргүй хоосон зүйл бичицгээх юм. Би сонинд гарсан мэдээлэлд анхаарлаа хандуулахгүй байхыг хичээдэг. Гэтэл хамгийн ойр дотны хүмүүс маань энэ хичээл зүтгэлийг минь балладаг нь харамсалтай. Ялангуяа ээж минь байнга ингэхийг яалтай билээ. “Женни чи хүүхэд өргөж авах гэж байгаа юм уу”, “Үгүй ээ ээж ээ. Мексикээс ч биш, хаанаас ч биш шүү”. “Чи хэнтэй уулзаад байгаа гэнэ ээ”, “Хэнтэй ч биш ээ ээж ээ”. “Ах чинь мэдэж байна лээ шүү, Женни…”, “Үгүй ээ…”. “Хуримын ёслолыг чинь Опрагийн шоу шууд дамжуулах юм биш үү. Хурим найман сая долларрын өртөгтэй болж байгаа гэж байна…”,  “Үгүй ээ ээж ээ, Би танаас миний тухай бичсэн хэнд ч, юунд ч битгий итгэ гэж хичнээн гуйх юм бэ”. Иймэрхүү яриа бидний дунд байнга өрнөнө шүү дээ. Ийм үед хамгийн хэцүү нь тайлбарлах л байдаг юм.

Бүгд л намайг жирэмсэн, гэрийн эзэгтэй болсон байхыг харахыг хүсэх юм. Эрчүүд хүртэл шүү. Гэтэл би амьдралаас сайн сайхныг олж харж, амтлахыг хичээж байна шүү дээ. Иймэхүү яриаг байн байн сонсоод байхаар “Та нар болиоч ээ. Энэ бүхэн чинь хэзээ нэг цагт болж л таарна шүү дээ” гэж хашгирмаар санагддаг.

-Та хамгийн сүүлд Адам Сандлертай хамт хайрын ханхүүгээ олж буй бүсгүйн дүрд тоглосон. Амьдрал дээр жинхэнэ хайр байдаг гэдэгт та итгэдэг үү?

-Насан туршдаа хамт амьдарч байгаад нэг өдөр үхээд л үү. Та надаар тоглоод байна уу. Асуух хүнээ мөн олж дээ. Уучлаарай, гэхдээ надад инээдтэй байна. Одоо цаг өөр болсон шүү дээ. Хүүхэдтэй болохын тулд заавал ханхүүтэйгээ уулзах шаардлагагүй. Донорын тусламжтайгаар хүүхэдтэй болж байна. “Найзаас илүү” гээд миний тоглосон кинонд ч энэ талаар харуулсан байгаа. Хөгшрөхөөсөө өмнө хүүхэдтэй болъё гэж ухамсартайгаар шийддэг бүсгүйн тухай кино л доо. Цаг яг ийм л болчихоод байна.  Жишээ нь би л гэхэд хагас жил хэнтэй ч уулзаагүй. Жерард Батлертай үүсгэсэн дурлалын роман ч худлаа. Бид зүгээр л найзууд. Дуучин Жон Мейертэй ч бас л адилхан. Хүсвэл 20 жил ч хүүхэд гаргахгүй байсан чадна. Ямар ч эмч бидэнд “Уучлаарай, та хэтэрхий хөгширсөн болохоор хүүхэд гаргаж чадахгүй нь” гэж хэлж чадахгүй болсон. Би өөрөө донороор хүүхэд гаргуулна гэх гээгүй шүү. Би бол хожуу цэцэглэсэн цэцэг. Өөрийнхөө хүссэн цагтаа л хүүхэдтэй болох болно. Сэтгэлийн шарх гэж ямар байдгийг би мэднэ. Нөхрөөсөө салаад зовж байсан ч өөр аргаар хүүхэдтэй болсон  найз бүсгүйчүүд ч бий. Ингэлээ гээд намайг ганц бие байхыг сурталчиллаа гэж буруутгаж магадгүй. Гэхдээ би гэрлэлтийг буруутгаагүй. Зүгээр л бусадтай адил байх гэж нөхөрт гарах хэрэггүй шүү гэдгийг л залуухан охид, бүсгүйчүүдэд хэлж байгаа юм. Гудамжинд өнчин хүүхнүүд хичнээн их байна. Тэд ээж аавтай элэг бүтэн өсөх эрхгүй гэж үү.         

-Эр, эм хүмүүсийн хооронд жинхэнэ нөхөрлөл байдаг гэдэгт та итгэдэг байх нь ээ?

-Эрчүүдтэй нөхөрлөдөг болохоор итгэдэг л болж таарах нь. Ер нь бол эрчүүд эмэгтэйчүүдээс илүү сонирхолтой санагддаг гэх үү дээ.

-Адам Сандлер таныг усны хувцастай байхыг тань харах гэж кинонд цуг тоглох болсон гэж хэлсэн байсан. Таны бие үнэхээр гоолиг шүү?

-Адам тийм л шооч хүн дээ. Зураг авалтын үеэр хүртэл хүн инээлгээд. Заримдаа инээсэндээ болоод дүрдээ ч орохгүй, сайн дурын уран сайханч болчих гээд байдаг юм. Галбирын тухайд бол 30 хүртлээ анхаарахгүй явлаа. Харин одооноос цаг гаргах болсон. Николь Кидман бид хоёр заримдаа зураг авалтын завсарлагаар  йога хийцгээдэг байсан.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top