Стив Жобсын унаж байсан машин үнэд хүрнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 31

“Apple” компанийг үүсгэн байгуулагч алдарт Стив Жобсын унаж байсан машиныг дуудлага худалдаанд оруулахаар болжээ. “BMW Z8” спорт загварын автомашиныг ирэх арванхоёрдугаар сард Нью-Йоркт худалдах аж. Стив Жобс энэхүү автомашиныг 2000 онд худалдаж авч байжээ. Тэрээр гурван жилийн дараа одоогийн эзэнд нь худалдаж байсан гэнэ. Стив Жобс 2011 онд нас барсан юм.

“Apple”-ийг үүсгэн байгуулагчийн унаж байсан автомашиныг 300-400 мянган ам.долларт хүрнэ гэж дуудлага худалдааны мэргэжилтнүүд үзэж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top