Цонхнууд эрчим хүч үйлдвэрлэж эхэлнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 31

Мичиганы ИХ сургуулийн эрдэмтэд Америкийн эрчим хүчний 40 хувийг хангах боломжтой шил бүтээжээ.  Тус шил нь нарны долгионыг шингээх жижиг органик молекулуудаар бүрхэгдсэн байх аж. Энэ тухай Мичиганы Их Сургуулийн судлаач Ричард Луг “АНУ-д олон шилэн цонхтой барилга бий. Тиймээс нарны эрчим хүчийг хангалттай гаргаж авч чадна. Үр дүнтэй ажил болно гэж найдаж байна” гэжээ. Одоогийн байдлаар нарны эрчим хүч  АНУ-ын эрчим хүчний нэгээс бага хувийг эзэлдэг аж.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
n(59.153.112.80) 2017 оны 10 сарын 31

TSONHNII DERGED NAR TUSHAAR HALUU SHATDAGIIG ASHUGLAH

0  |  0
Top