Эзэндээ хаягдсан нохойг үүргээ гүйцэтгэж явсан зурагчин аварчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 02

Хүнд хамгийн үнэнч амьтан бол нохой гэдэг. Энэ ч үүднээсээ нохой тэжээдэг хүмүүс олон. Ноход эзнээ маш үнэнч сэтгэлээр хайрладаг бол эзэд нь буцаагаад тус хайраар нь хайрлаж чадахгүй байх харамсалтай тохиолдол бий. үүний нэгэн жишээ болсон дээрх зурагны түүхийг өгүүлье. 

Тус зурганд Техас мужийн Виктория хотыг дайрсан хар шуурганы үеэр модноос гинжлээстэй хэвээр, эзэндээ хөсөр хаягдсан хөөрхий нохойн өрөвдөм дүр төрх буужээ. Аз болоход, шуурганы бүсэд үүргээ гүйцэтгэж байсан зурагчин Руарайд Коннеллан нохойг аварч, аюулгүй газарт хүргэсэн байна. Тэрээр 127 см хур тунадас буусан хар шуурганы бүсэд нохойгоо хөсөр хаясан эздийг жигшсэндээ, бусдад анхааруулга болгохын тулд энэ өр өвдөм зургийг дарсан аж.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top