Дуугүй киноны од Чарли Чаплинг мэдэхгүй хүн өдгөө байхгүй биз ээ. Тэгвэл түүний хувийн амьдралаас цухас дурдъя. Тэрбээр 1889-1977 онд амьдарсан ба нийт 4 эхнэр 11 хүүхэдтэй байжээ. Түүний эхний гурван гэрлэлт нь маш их дуулиан шуугиан шүүхээр дууссан байна. Эхний хоёр гэрлэлт нь 2-3 жилийн настай байсан аж. Харин гурав ба дөрөв дэх гэрлэлт харьцангуй урт байсан гэнэ. Чаплины эхнэрүүд тэрнээс олон насны зөрүүтэй бөгөөд 12, 19, 22 36 насны зөрүүтэй байв. Түүний хамгийн сүүлчийн эхнэр буюу Оонель нь түүнд 8 хүүхэд төрүүлж өгсөн юм. Хосууд 36 насны зөрүүтэй байжээ. Чаплин насан эцэслэх хүртлээ сүүлчийн эхнэр Оонельтэйгээ хамт амьдарсан байна.
Чарли Чаплин ба түүний эхнэр Оонель АНУ 1944 он.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )