Саяхан нээлтээ хийсэн “Single ladies 3” кино үзэгчдээс өндөр үнэлгээг аваад байгаа билээ. Тэгвэл тус кино Бээжингийн үзэгчдийн хүртээл болжээ. Энэ тухай СТА Г.Ундармаа өөрийн фэйсбүүк хаяг дээрээ мэдээлэл үлдээжээ. Тэрбээр “Өдрийн мэнд, “Single ladies 3” киногоо Бээжингийн БИС ын оюутан Уранчимэг, Шанхайгийн ИС ын оюутан Сувд Эрдэнэ хоёрынхоо хүсэлтээр Бээжин, Шанхайд сурч байгаа оюутнууддаа үзүүлээд ирлээ. Хурдтай, сэтгэлтэй, мэдрэмжтэй охид байлаа. Хятадын төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Энхбаяр ах маань киног маань дэмжиж бас нэг төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Бидний зүгээс талархлаа илэрхийлж Энхбаяр зохиолчийн хөөрхөн эхнэрт нь кинонд зориулж хийлгэсэн дээлээ бэлэглэлээ. Оюутан дүү нартаа боломжийн үнээр цаг алдалгүй киногоо үзүүлсэндээ баяртай байгаа. Бээжинд сурч байгаа оюутан залуус маань ӨНГӨЛӨГ, ӨӨДРӨГ байна лээ. Амжилт дүү нар минь ээ” хэмээжээ.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Цоглог бүсгүй шүү.