Болсон явдал: Нөхөр үү, хий үзэгдэл үү

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 02

Хүмүүсийн унших дуртай зохиол, мэдээ, мэдээлэл нь өөр өөр байдаг. Зарим хүн хөгжилтэй явдал унших дуртай бол зарим нэг нь адал явдалт зохиолыг шимтэн сонирхдог. Тэгвэл аймшгийн зохиол болон амьдрал дээр тохиолдсон аймшигт явдлуудыг сонирхдог хүмүүс бас бий. Уншигч танд хүмүүс өөрт нь тохиолдсон үл ойлгогдох, аймшигтай явдлуудыг хуваалцдаг Оросын “jutkoe.ru” сайтад нэгэн эмэгтэйн илгээсэн хачирхалтай явдлыг орчуулан хүргэе.

...Урд шөнө надад үнэхээр ойлгомжгүй, бас санаанаас огт гарахгүй байгаа нэг явдал тохиолдлоо. Үдшийг би урьдынхаараа л угтаж, ажлаасаа ирээд шүршүүрт оров. Харин нөхөр маань компьютер дээрээ жаахан сууя гэх нь дуулдлаа. Үнэндээ бол тэр нэг цаг орчим тоглоом тоглохоо хэлж байгаа юм. Усанд орж гарч ирээд би 22:00-д унтахаар хэвтсэнээ санаж байна. Бөх гэгч нь унтаж эхэлтэл надад нэгэн зүүд зүүдлэгдлээ. Би галт тэргээр гэр рүүгээ харьж яваа бололтой. Оюутан байхдаа Москвад амьдардаг байсан юм л даа. Хоёр жилийн өмнө энэ хорвоогоос явсан хамт сурч байсан найз Аня маань тавцан дээр сууж байх юм. Тэр миний ард байсан болохоор би эргэж харлаа. Аня бид хоёроос өөр хэн ч тэнд алга. Чимээгүй, маш аймшигтай, зүүдэндээ хамаг бие минь арзайж байлаа.

-Анютка, сайнуу! Удаан уулзсангүй шүү гэж би хэлсэн ч их айж байсан юм.

-Сайнуу! гэж Аня хэлээд над руу эргэн харав. Та нар намайг бүр мартчихжээ, тийм үү? Харин би байхгүй...

-Юу гэсэн үг вэ? гэж би асуулаа. Минут орчим чимээгүй болов...

-Зүгээр л дараагийн удаа битгий мартаарай гээд Аня босч ирээд над руу дөхөж “Болгоомжтой байгаарай...” гэлээ. Энэ үгээ хэлээд тэр алга болсон юм.

Сандарсан би сэрж, ариун цэврийн өрөө ормоор санагдлаа. Сэрээд би “Дэмий зүйл” гэж бодонгоо цагаа харахад 1:45 болж байв. 7:00 хүртэл унтахад дахиад хэдэн цаг байгаад баярласан би 00 орлоо. Нойр сэргэчих байх гэсэндээ гэрлээ ч асаалгүй ус уухаар гал тогоо руу бас оров. Ханиаднаас болоод байнга хоолой хатаад байсан юм. Гал тогоонд хэн нэгэн гараас минь бариад авав. Харанхуй байсан ч эргээд харахад нөхрөө гэж танилаа. Нөхөр маань “Чиш...явцгаая...” гэхэд нойрмог байсан би дургүйцэх, гайхах зэрэгцэж, нөхөр маань намайг эрт босох ёстой гэдгийг мэдсээр байж шөнийн 2 цагт үүдний өрөө рүү чирээд байгааг ойлгосонгүй. “Хаалгыг нээ” гэж нөхөр шивнэж байх юм...Уурласан би түүний гараас мултраад унтахаар хэвтлээ. "Тоглох юмаа олж дээ" гэж үглэнгээ хөнжлөө бүхэлд нь өөр рүүгээ татаж нөмрөөд “Гэхдээ л би түүнд хайртай шүү дээ. Тоглоом нь л тэнэг байлаа. Муураа тэврээд сайхан унтъя” гэж бодов. Намайг ингэж бодож дуусаа ч үгүй байтал нөхөр, муур хоёр маань хашгиран орноосоо үсрэн бууж, би цочин бүх хөршийг сэрээхээр юм боллоо. Орны булан руу шигдсэн над руу гайхан ширтсэн нөхөр маань “Чи яав аа” гэж асуув. Таван минутын өмнө юу тохиолдсоныг нөхөртөө хэлэх хэрэгтэй боллоо. Тэгээд ч би унтаж чадаагүй юм. Хэр баргийн зүйлд итгэдэггүй нөхөр маань надад хэт их ургуулан бодож байхаа болихыг захиж байв. 

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.87.17) 2024 оны 10 сарын 07

Заримдаа давхар зүүдэлдэг шүү дээ би нэг орой унтаж байсан чинь зүүд давхар удаа зүүдлэгдсэн

0  |  0
key(192.82.85.146) 2024 оны 07 сарын 13

oooo my god

2  |  2
найз(202.131.246.26) 2024 оны 07 сарын 13

заримдаа зүүдэндээ давхар зүүдлэх үе байдгийн Тэгсэн байх гэж бодлоо. Сэрээд Босоод явж бн гээд зүүдлээд байдагдаа

5  |  2
зочин(202.9.41.141) 2024 оны 07 сарын 13

Аймаар юмаа

4  |  2
Top