"Авьяаслаг Азичууд-2017" тэмцээнд олон авьяаслаг Ази хүмүүс оролцож байгаа билээ. Тэгвэл тус тэмцээнд манай Монголоос оролцсон уран нугараач Ганхуягийн Нямгэрэл эхний шатандаа тэнцсэн байна. Түүний уян хатан үзүүлбэр үзэгчдийг алмайруулж, шүүгчдийг дуу алдуулжээ. Тэрбээр хөлөөрөө нум сум харваж үзүүлсэн нь тун ч онцлог байсан юм. Авьяаслаг тамирчиндаа амжилт хүсье.
"Авьяаслаг Азичууд-2017" тэмцээнд оролцсон монгол бүсгүй уран нугараач Ганхуягийн Нямгэрэл эхний шатандаа тэнцжээ. pic.twitter.com/K7a5Dv7Qei
— 19001950 call center (@19001950lavlah) November 3, 2017
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )