Болливудын хаан Шахрук Хан кино урлагт танихгүй хүн гэж үгүй биз ээ. Тэгвэл түүний 52 насны төрсөн өдөр өчигдөр тохиожээ. Түүний төрсөн өдөр Мумбай хотын захад байрлах Алибагугийн фермерт болж өнгөрсөн байна. Тэрбээр гэр бүл болон найз нөхдийнхөө хүрээнд төрсөн өдрөө тэмдэглэсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байгаа юм.
Харин дараа нь томоохон үдэшлэг зохиожээ. Тус үдэшлэгт кино урлагийн салбарын нэр хүндтэй, олны танил хүмүүс очсон байна.
Шахрук Хан кино урлагт хөл тавьснаасаа хойш 30 гаруй жилийн хугацаанд 90 орчим кинонд дүр бүтээсэн байна. Тэрбээр продюсераар 25 жил ажиллажээ.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )