Шинэ Зеландыг сүйтгэсэн газар хөдлөлт тус улсад байрлаж байсан Израилийн тагнуулын сүлжээг илрүүлэхэд тус болсон гэж Шинэ Зеландын хэвлэлүүдэд бичжээ. Ассошиэтэд Пресс агентлаг энэ талаар анх мэдээлсэн байна. Мэдээллийн Fairfax агентлагийн сэтгүүлчдийн олж мэдсэнээр, тус газар хөдлөлтөд өртөж нас барсан израиль хүний биед өөр, өөр нэртэй таван гадаад паспорт байсан гэнэ. Газар хөдлөлтийн дараа Израилийн Ерөнхий сайд Бениамин Нетаниаху Шинэ Зеландын албан тушаал нэгт Жон Кейтэй ойр, ойрхон дөрвөн ч удаа утсаар ярьсан нь дээрх тагнуултай холбоотой байжээ. Газар хөдлөлтийн гамшиг болсны дараа Израилийн Засгийн газар аврагчдаа яаравчлан илгээж, дээр дурдсан израиль хүний амьдарч байсан дүүрэгт ажиллагаа явуулсан нь таамаглалыг батлах олон баримтын зөвхөн нэг нь гэж Fairfax агентлагийн сэтгүүлчид баталж байгаа юм. Тус агентлаг нь 25 сонин сэтгүүл гаргадаг, Ногоон тивийн мэдээллийн хамгийн том агентлагийн нэг аж.
Шинэ Зеландын Ерөнхий сайд “Сонинд гарсан материалуудыг ор үндэсгүй ташаа мэдээлэл. Энэ нь үндэсний ашиг сонирхлыг илэрхийлэхгүй байна” гэсэн мэдэгдэл хийсэн ч энэ нь хоёр улсын дипломат харилцааг бодсон алхам гэж үзэх нэгэн байна.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 4 )
Сэтгүүлчид минь ээ. Сүүлийн үед та нөхөд бултаараа, Нас барсан байдалтай олдсон гэж бичих дон шүгэлж. Монгол хэлийг зөв хэрэглэх үйлийг толгойлох мэргэжилтэн хүмүүс нь ингэж будилаад байх нь зохисгүй мэт...
hamgiin ih tagnuul hiideg oron shdee, manaihiig ch tagnaj l baigaa
3 гадаад пасспорттай бас нэгэн израйл нас бараагүй байдалтай олдсон бна. англид
Manai baruun aimguudaar hvrtel izrailuud ih irdeg suragtai bna lee.yunuud ch yum bilee