Эмэгтэй хүний нарийн ухаанаар өөрийн амьдралаа болон төрийн чухал хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж байсан нэгэн бол Сорхугтани Бэхи буюу эш үзүүлэгч хатан билээ. Тэрбээр Хэрэйд аймгийн Ван хаан Тоорилын дүү болох Жаха Хамбугийн бага охин юм. Улмаар Чингис хааны отгон хүү Тулуйн эхнэр болсон юм. “Жаха Хамбу нь Чингис хаантай найрамдаж, хуучны харилцаагаа сайжруулахын тулд өөрийн хоёр охиноо түүнд өргөн барьжээ” хэмээн Монголын нууц товчоонд өгүүлсэн байдаг.
Сорхугтани хатныг эш үзүүлэгч буюу хувилгаан хатан гэж Бэхи хэмээх алдарыг Чингис хаан хайрласан аж. Түүнийг анх Чингис хааны бага хатан болгох гэсэн боловч “Үе мултарсан надтай амьдарч байснаас миний бага хүү Тулуйн эхнэр болог” гэж Чингис хаан отгон хүүдээ соёрхсон түүхтэй. Сорхугтани хатан нь Монголын түүхэнд төрсөн хамгийн алдартай хатнуудын нэг. Тэрээр Мөнх, Аригбөх, Хүлэгү, Хубилай гэх дөрвөн хүү, Тэмүгэ бэхи гэх нэг охин төрүүлсэн юм. Түүнийг эзэн Чингис хааны хамгийн хайртай бэр хэмээн судар бичигт тэмдэглэсэн байдаг.
Сорхугтани хатны бүх хүүхдүүд хаан ширээнд залагдсан түүхтэй. Хатан 1252 оны гурван сард таалал төгссөн гэдэг.
Тэгвэл өдгөө ухаалаг хатны бунхан Иран улсад чанд хамгаалалтын дор бүрэн бүтэн хадгалагдаж байгаа аж.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 11 )
Худлаа мэдээлэл бичихээ болио Сорхагтан бэхийг Гансу мужийн нэсторийн сүмд оршуулсан тэр сүм одоо байхгүй устаж үгүй болсон
Эзэн Чингис түүний талаар: Би далайгаас далайгийн хоорондох бүх охидыг харсан юм. Танай охин шиг үлгэрийн одыг үзээгүй юм гэж эцэгт нь хэлж байсан бол Мөнх хааныг төрүүлэхэд нь: Энэ бол нэн үзэсгэлэнтэй хүн гэхдээ үзэсгэлэнгээсээ олон дахин төрүүлсэн ухаантай хүн гэж хэлээд түүнийг эзэнт гүрний толгой гэгээнтнээр буюу одоогоор бол УИХ-ын даргаар зарласан юм. Ингээд тэр эзэнт гүрний одоогоор яривал УИХ-ын даргаар 27 жил заларсан юм. Түүнийг нэрийг худалдан идэгчид цөөнгүй байгааг сэрэмжилмээр байна. Түүний үзэл санааг одоо л ирээдүйн нийгмийн үндэс болгон сэргээмээр байна.
Энэ үнэн бол шарилыг нь эх нутагт нь залах хэрэгтэй шүү дээ. Түүнээс сурах юм бидэнд дэндүү их. Хүүхнүүд бол биеээ яаж авч явсныг сурах хэрэгтэй. Бидний сонсноор тэр төрсөн нутаг болох Орхоны хөндий, Цагаан сүмийн хөндийд насны эцэст нутаглаж байгаад Аригбөхийн дэргэд байх үедээ нас өөд болсон. Ингэхдээ урдаас явуулсан хоронд элсэн гэдэг.
Явж очиж үзнээ
Соргог бол дэлхийн суут сэтгэгч, тэргүүлэх зөнчдийн нэг, тэр одоогийн цунаамыг яг таг зөгнөсөн байдаг. Мөн Японид Хувилайн аян дайн сүйрлээр дуусна гэж зөгнөсөн . Мөн монгол орны хувь заяаг өнөө хүртэл мэргэн зөгнөсөн байдаг. Ирээдүйн нийгмийн үзэл санааг ч дэвшүүлсэн. Монголыг эвээр удирдах, Хятадыг төвгөөр удирдах хэрэгтэй гэж сургасан. Тэр удирдлагын шинждэх ухаанд үнэлж барашгүй хувь нэмэр оруулах сургаалыг үлдээсэн юм. Эгэлгүй ухааныг чинь нэгжих болгонд энэ дэлхийн эс ширхэг болгонд нэвтрэх шиг. Эх хүний хосгүй үзэсгэлэнг чинь мэдрэх болгонд энэ хорвоогийн энхрий болгоныг амсах шиг.
Uzeh yumsan
Uzeh yumsan
Хатныхаа бунханг Монголдоо шилжүүлж авмаар юм
Yahaaaraa irand baidag bnaa mgld baisan bol
Очиж үзэх юмсан
Очиж үзэх юмсан