Ямар ч хүнд зохидог үсний дөрвөн өнгө

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 04

Үснийхээ өнгийг өөрчилмөөр байгаа ч буруу өнгө сонгочих болов уу гэж эргэлзэж байна уу. Тэгвэл эдгээр дөрвөн өнгөөс дуртайгаа эргэлзэлгүй сонгож болохыг мэргэжилтнүүд танд зөвлөж байна. Нүд, хөмсөг тань ямар ч өнгөтэй байсан, нүүр тань дугуй, гонзгой аль ч хэлбэрийнх байлаа энэ дөрвөн өнгө хүн бүрт зохидог аж.

Шоколадан бор


Оддын стилист, өнгөний мэргэжилтэн Рита Хазаны зөвлөж байгаагаар энэ өнгө нь үсний бараан өнгөнүүдээс хамгийн гоё нь гэнэ. Цайвар болон цайвар бор царайтай хүмүүст илүү зохино. Хэзээ ч моданоос гарахгүй өнгө.

Алтан шаргал


Энэ өнгийг хэвийн уйтгартай гэж үзэхээ больсон. Үсний угаас тань өмнөх өнгө нь гараад ирчихсэн, үс засалтдаа хайхрамжгүй хандсан мэт байдал нь таныг гоё харагдуулна.

Шар

Энэ өнгө нь таны цэнхэр жийнсэн өмдтэй адил. Цэнхэр жийнсээ та ямар ч хувцастай өмсөхөд сайхан зохидог шиг шаргал үстэй танд ямар ч хувцас зохино. Нүүр царайг тань ч гэрэлтүүлж өгнө.

Байгалийн шаргал


Энэ өнгө хамгийн цэвэрхэн, байгалийн өнгө. Бүсгүй таны төгс сонголт байх болно.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top