Эмэгтэй хүний гарыг чимдэг нэг зүйл бол гоёмсог будаж янзалсан хумс билээ. Тэгвэл бүсгүйчүүд та бүхэндээ хумсаа будахдаа юуг анхаарах талаар дараах зөвлөмжийг хүргэе.
-Хумсны будгаа хөргөгчинд хадгалах ёстой гэнэ. Лакийг сэрүүн, харанхуй газар хадгалах нь хурдан өтгөрч, чанараа алдахаас хамгаалдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
-Хумсны будгаа сэгсэр гэсэн зөвлөмжүүд уншиж байсан л байх. Тэгвэл энэ нь буруу юм. Сэгсэрч байгаад будвал эвтэйхэн мэт санагдаж байгаа ч энэ нь будагны чанарыг муутгадаг байна. Будган дээрээ ацетон хийж шингэлэхдээ ч сэгсэрч болохгүйг анхаараарай. Үүний оронд юмаар хутгаж шингэл. Ацетон хийж сэгсэрсэн будаг таны хумсанд маш хортой болдог байна.
-Халуун ус нь хумсны будгийг арилгадаг. Иймээс цаг гарган сууж будсан хумсаа тэр хэвээр нь удаан хадгалъя гэвэл гараа халуун усанд хүргэхдээ бээлий өмсөх зэргээр хамгаалаарай.
-Хямд ацетоноос татгалз. Ацетон нь үнэтэй байлаа ч будгийг арилгасны дараа хумсыг хуурайшуулж, гэмтээдэг. Иймээс аль болох зориулалтын будаг арилгагчийг ашиглаарай.
-Хумсны будгаа хурдан хатааж, бас бэхжүүлэх арга бий. Энэ нь хүйтэн усанд хумсаа дүрэх юм. Цэв хүйтэн ус хумсан дээрээ гоожуулаад туршаад үзээрэй. Лак гайхалтай хурдан хатаж, бэхжих болно.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )