XXI-р зууны хүмүүсийн дуртай хоолны нэг бол пицца билээ. Тэгвэл дэлхийн хамгийн үнэтэй пиццаны тухай мэдээллийг хүргэе. Нью Йоркийн “Industry Kitchen” рестораны пицца дэлхийн хамгийн үнэтэй хоолны нэг бөгөөд бүтнээрээ 2000 ам доллар буюу монгол мөнгөөр 5 сая төгрөг аж. Нэг хэрчим нь л нэг сая төгрөг гэнэ. Нэг хазахад 120 мянган төгрөг төлөх учир маш удаанаар зажлахыг Британийн Independent сонины газраас зөвлөж байгаа аж. Тус пицца үнэтэй байгаа учир нь орцондоо байгаа юм. Тухайлбал, цагаан хөгцтэй бяслаг, галууны элэгний нухаш, Оссетра түрс, булцуут мөөг гол орц нь бөгөөд 24 каратын алт агуулагдсан гэнэ.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )