АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп улсынх нь нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын мафийн бүлэглэл, тэр дундаа хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан мафийн бүлэглэлүүдтэй хатуу тэмцэхээ мэдэгдлээ. Энэ ажлынхаа эхлэл болгож гэмт хэргийн бүлэглэлийн дансыг царцаах бөгөөд эзэмшигчийг нь үйл ажиллага явуулах эрхийг хасах юм байна. Эхний ээлжинд дөрвөн бүлэглэлд дээрх арга хэмжээг авах гэнэ. Тэд нь хуучин тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын “Ах дүүс” (The Brothers’ Circle), Неаполитаны “Каморра”, япончуудын “Якуза” болон мексикчүүдийн “Зетас” бүлэглэл байх гэнэ.
Тус улсын Сангийн яамны албан ёсны веб хуудсанд тавигдсан мэдээллээс үзвэл, дээрх бүлэглэлүүдээс гадна зүүн Европ, Орхи Дорнод, Латин Америк, Африкийн гэмт хэрэгтнүүдийн санхүүгийн эрх чөлөөг мөн хязгаарлах юм байна.
АНУ-ын засгийн газар шийдвэр гэргах болсон шалтгаанаа “Гэмт хэрэгтнүүдийн эсрэг иймэхүү шийдвэртэй арга хэмжээ авах цаг нь болсон. Эс бөгөөс тэд улстөр санхүүгийн ертөнцөд савраа улам гүн шургуулж, тогтворгүй байдал учруулсаар байх болно” гэж тайлбарласан байна.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 3 )
Маш зөв .Оросын мафийг Путин дор нь устгаж чадсан шүү дээ.Өөрийгөө бодсон хүний хөдөлмөр дарамталж амьдрах сонирхолтой Арчаагүй хэдхэн нөхдийг хүйс тэмтэрэхэд болоо шүү дээ.
Орос орон аугаа орос мафи аврага ардчилал гэгч лалараа ярьж заримд нь бүүр хүчээр тулгаж байгаа америк нийгмийг үнсэн товрог болгоорой ОРОСЫН МАФИУДАА АМЖИЛТ ХҮСЬЁ