“Загасны дайн”-д Исланд улс ялагдал хүлээлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 06

Европын холбоо скумбер хэмээх ховор загасыг агнах хэмжээгээ багасгахаас нааш Исландын загас агнуурын хөлөг онгоцыг далайд гаргахыг хориглох шийдвэр гаргалаа. Исландын эрх баригчид скумбер загасны олборлолтын дээд хэмжээг 2000 тонн байсныг 130 мянган тонн болгох шийдвэрийг өнгөрсөн оны наймдугаар сард гаргаснаас хойш хөрш зэргэлдээ Норвег улсын шүүмжлэлд өртөх болсон юм. Улмаар 146 мянган тонн скумбер агнах болсноо зарласны дараа “Загасны дайн” гэж нэрлэгдээд байсан дээрх тэмцэл Европын холбооны сонорт хүрснээр Исландын загас агнуурын онгоцууд ийнхүү тэнгист гарч чадахаа болилоо. Гэхдээ Исландчууд Европын холбооны шийдвэрийг эсэргүүцэж байна. Учир нь Европын холбоо Норвеги улсад энэ онд 584 мянган тонн скумбер агнах квот олгожээ. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
huulind(139.5.219.69) 2017 оны 11 сарын 06

shumbagch ongots gesen ug

0  |  0
Top