Сербийн армийн командлагч асан Ратко өөрт нь тулгасан 11 ялыг эсэргүүцсэн билээ. 1995 онд Серебренице тосгоны албани иргэдийг хоморголон устгаж, НҮБ-ын энхийг сахиулагчдын хамгаалж явсан цуваа руу цэргээ илгээн дээрэмдэж байсан энэ эр баригдах үедээ Сербийн Войводина мужийн Лазарево тосгонд Милорад Комадич нэрээр амьдарч байгаад баригдсан юм.
Баригдах үедээ бие нь туйлын хүнд байсан бөгөөд хэвтрийн дэглэмд хүнд өвчинд шаналж байсан гэнэ. Сербийн Ерөнхийлөгч асан Радован Каражичийн баруун гар байсан тэрбээр Интерполын хараанаас мултрах овжин арга бодож олсон ч хэдхэн “жил” гай болжээ. Түүний төрөл садангийн хүмүүс хоёр жилийн өмнөөс эхлэн Гаага дахь олон улсын шүүхэд хандан “Р.Младичийг эрэн сурвалжлахаа болих”-ыг хүссэн өргөдлүүдийг илгээх болсон.
Сураггүй алга болоод 15 жил болсон гэмт хэрэгтнийг эрэн сурвалжлахаа больдог хуулийн заалт байдгийг тэд олж харсан нь энэ байж. Гэвч энэ заалт нь хэрэг үйлдэх үедээ 60-аас дээш настай байх ёстой гэсэн нэмэлт тайлбартай байсныг тэд мэдээгүй байсан аж. Өөрөөр хэлбэл, Р.Младич жаахан хөгшин байсан бол Олон улсын шүүх эрэн сурвалжлахаа зогсоох байжээ. Хэдийгээр Боснийн сербүүдийг устгаж байсан ч Р.Младичийг үндэсний баатар хэмээн тахин шүтдэг хэт үндсэрхэг үзэлтнүүд Сербид одоо ч гэсэн олон байдаг гэнэ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 1 )
Хөөе тэнэгээ юу бичээд байгаа юм бэ, наад хүн чинь сербүүдээ хамгаалж, албаничууд, хорватуул, Боснийн мусилманчуудтай байлдаж явсан хүн.