“Чи ямар хувцас өмссөн байсан бэ” гэсэн асуултыг бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүн бүрээс асуусан байдаг аж. Ингэж асууж байгаа нь хатуугаар хэлвэл тэднээс “Хүчирхийлүүлэхэд зориулсан ямар нэгэн онцгой хувцас өмссөн байсан уу” гэж асууж байгаа юм. Богино юбка, задгай майк, өндөр өсгийт зэрэг энд орно.
Тэгвэл дээрх асуултын хариу болгож хохирогч нар ямар хувцастай явж байгаад хүчирхийлэлд өртсөнийг харуулсан үзэсгэлэнг Канзасын их сургуульд дэлгэжээ. Энд байгаа хувцаснууд нь 18 хүний аюулд өртөх үедээ өмссөн байсан хувцас юм. Хамгийн аймшигтай нь энд хүүхдийн хувцас байгаа аж.
Үзэсгэлэнгийн гол зорилго нь хүмүүс хэт задгай хувцас өмссөнөөсөө болж хүчирхийлэлд өртдөггүй гэдгийг бусдад ойлгуулах гэнэ.
О.Саша
Сэтгэгдэл ( 2 )
Үзэсгэлэнгийн санаа нь их зөв юмаа. Монголд хүчирхийлэл газар авлаа. Нийгэмд энэ мэт цочроог өгөх хэрэгтэй байна. Хохирогчдын сэтгэлзүйг сайтар хариуцаж ажиллах хэрэгтэй байна.
setgel zui