Холливудын од баавгай Барт

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 09

Холливуд киноны түүхэнд нэрд гарсан амьтад байдгаас хамгийн алдартай нь Барт нэртэй баавгай билээ. Юта мужийн Хибер хотын жирийн иргэн Док Сэвис түүнийг эхээсээ өнчирсөн байхад нь 1977 онд олж тэжээжээ. Док өөрөө амьтан сургагч учраас түүнийг сургаж, Холливудын хэд хэдэн кинонд тоглуулжээ. Анхны кино нь 1988 онд гарсан "Баавгай" бүтээл нь тэр жилдээ Оскарын шагнал хүртжээ. 1991 онд "Цагаан Хаски" 1994 онд алдарт "Эр зоригийн дууль" кинонд Брэд Пит, Антони Хопкинс, Жулиа Ормунд нартай тоглож бас л Оскарын шагнал авсан байна. 1996 онд "Хутганы ирэн дээр" кинонд Антони Хопкинс, Алек Балдвин нартай дэлгэцэнд мөнхөрчээ. Барт баавгай эзнийхээ фермд 2000 онд амьсгал хураажээ.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top