Хэдэн мянган хүмүүс гэр бүлийнхээ хамт юуг ч үл ажран нас барагсдын дунд амьдардаг гэвэл та итгэх үү. Тэгвэл Филиппиний нийслэл Манила хотын умард оршуулгын газар 1904 онд байгуулагдсан бөгөөд энд хэдэн зуун мянган булш шарил хадгалагддаг байна. Эдүгээ тус газар арван мянган гаруй Филиппинчүүд амьдран суудаг ба хүүхдүүд булшин дээр тоглон, ээжүүд бунхан дотор хоолоо хийдэг аж. Харин эрчүүд нь хөзөр бильярд тоглон өдрийг өнгөрөөдөг байна. Тэдний хувьд үхэгсэдтэй аль хэдийн дасал болжээ. Филиппин Улсын ихэнх иргэдийн амьдрал хүнд бөгөөд эрхтэн, хар тамхины наймаа газар авсан юм.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Eee burhan mini.bvr vvv??