Умард Ирландын сайд Монголд мориор уралдах мөрөөдөлтэй

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 10

Умард Ирландын Ерөнхий сайд Оуэн Патерсон ирэх зуны амралтаа Монголд өнгөрүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Тэрбээр Парламент завсарлангуут эхнэртэйгээ хамт Монголыг зорих бөгөөд Монголд зохиогдох холч морьдын 1000 км-ийн уралдаанд хурд сорих төлөвлөгөөтэй байгаа аж. Уралдааны үеэр аюулгүй байдлыг хэрхэн хангах эсэх нь тодорхойгүй ч энэ уралдаанд оролцохоор бүрмөсөн шийдсэн гэнэ. Тэрбээр үүнийгээ “Чингис хааны өлгий нутагт очиж, түүний амсч эдэлж байснаас хүртэх завшаан бөгөөд амьдралдаа заавал үзэх ёстой зүйлсийн маань нэг” тайлбарласан байна. Оролцох гэж байгаа уралдааныхаа талаар “Биднийг юу хүлээж байгаа мэдэх юм алга” гэж өгүүлсэн ч мань эр айраг уухыг ч бас хүсч байгаагаа хэлжээ. Ирланд Монголын хамтран зохион байгуулах гэж буй холч морьдын уралдаан хэдэн жилийн өмнө зохиогдохоор төлөвлөгдсөн байсан ч хойшлогдсон билээ. 

 

С.Төгөлдөр 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
M(122.201.24.234) 2017 оны 11 сарын 10

yaadag ym yugaa nuusiin unen baigaa baidgaaraa l ugtaj awaldaa haha. chingis haan maani suultuur deer suuj duushind orj uzeegvi bailtai

0  |  0
тоншуул(203.91.118.180) 2017 оны 11 сарын 10

ядаж боловсон 00,халуун ус,душтай угтах юмсан...бас сайхан эелдэг харьцаа,түргэн шуурхай үйлчвэл том пи-ар болно доо

0  |  0
7777777(202.55.191.205) 2017 оны 11 сарын 10

Зөв ийм хүмүүсийг сайхан хүлээж авах хэрэгтэй шүү ...жинхэнэ МОНГОЛОО ҮЗҮҮЛЖ ЮУ БАЙДГАА ДЭЛГЭХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ....

0  |  0
Top