25 ширхэг Iphone X-ээр зүрх хийн, гэрлэх санал тавьжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 10

Хятадын видео тоглоом зохион бүтээгч Чен Мин гэх нэгэн залуу саяхан  25 ширхэг шинэ Iphone X  гар утас худалдан авч, зүрхний хэлбэр үүсгэн найз охиндоо гэрлэх санал тавьжээ. Түүний энэхүү үйлдлийн талаарх мэдээл цахим ертөнцөд тавигдсан даруйдаа маш олон хүний анхаарлыг татсан байна.

Хятадад энэ сарын 3-нд Apple шинэ гар утасныхаа нээлтийг албан ёсоор хийжээ. Чен Мин  найз охиндоо гэрлэх санал тавихдаа утаснуудаа зүрхэн хэлбэрт оруулж, улаан сарнайн дэлбээг зүрхэн дотроо болон гадна талд нь дэвссэн байна. Харин голд хайрцагтай бөгжөө тавьжээ. Тэрбээр энэ тухайгаа найз охиндоо огт мэдэгдээгүй бөгөөд гэнэтийн бэлэг барьжээ. Түүний найз охин Лигийн сэтгэгдэл маш их хөдөлж саналыг хүлээн авсан байна.  25 ширхэг IphoneX-ээр гэрлэх санал тавих болсон шалтгаан нь найз охин Лигийн насыг бэлгэджээ.

Найз охин нь хэтэрхий олон IphoneX  утас байна хэмээн үзэж найз нартаа заримыг нь бэлэглэсэн байна. IPhone X-ийн үнэ Хятадад  8388 юанийн үнэтэйгээр худалдаалагдаж байгаа аж. Энэ нь Чен гэрлэх саналдаа дор хаяж 210,000 юань ($ 31,500) зарцуулсан гэсэн үг юм.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

http://www.odditycentral.com

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oh no(139.5.218.57) 2017 оны 11 сарын 10

ongiroo teneg muu xujaa ve

0  |  0
Top