АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама Африкийн орнуудад албан ёсны айлчлал хийх маш дуртай байжээ. Тэрбээр айлчлалынхаа үеэр Африкийн залуучуудыг нийгмийн идэвхитэй болгон төлөвшүүлэх, оролцоог дээшлүүлэх, боловсролын чанарыг сайжруулах зэрэг асуудлуудад гол анхаарлаа хандуулж ажиллаж байсан бөгөөд арьс өнгөөр ялгаварлах үзлийг өөгшүүлэхгүй байх тал дээр хэрхэн арга хэмжээ авах талаар Өмнөд Африкийн улс төрийн зүтгэлтнүүдтэй санал бодлоо хуваалцаж байжээ. Мөн Африкчуудын шүтээн Нельсон Манделагийн гэргий Граца Машельтэй хамт арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг хамтран ажиллахыг хүсдэг гэнэ. Энэ хүслээ биелүүлэхийн тулд тэрбээр саяхан Мариан Робинсон хоёр охин Саша, Малиа нарын хамт Африкийг зорьжээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 2 )
good MIshell
УУГУУЛ НУТАГТАА БҮР МӨСӨН ОЧСОН НЬ ЗӨВ. АМЕРИКТ ХАМАГ МУУ ҮГЭЭР ХЭЛҮҮЛЭН АРЬС ӨНГӨӨР ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАГДАЖ БАЙХ ХЭЦҮҮ .