Бас нэгэн гайхалтай ээжийн түүх

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 11

16 настай О Бара гэх охин уушгины өвчнөөс болж 40 жил комд байгаа юм. Тэрбээр өнөөдөр дэлхийд хамгийн удаан амьдарсан ургамал өвчтэй хүн болжээ. О Бара чихрийн шижинтэй байсан ба 1969 онд уушигны хатгалгаа туссан байна. Түүний өвчин илааршихгүй байсаар 1970 онд бүрэн комд оржээ.

Охиныг комд орсноос хойш ээж нь асарсаар иржээ. Тэрбээр охиноо 40 жил асрахдаа маш бага унтаж, их хөдөлмөр зарцуулдаг байжээ. Охины гэр бүл түүнийг ухаан орно гэдэгт итгэсээр байсан аж. О Бара охины ээжийг хүндэтгэн Ерөнхийлөгч асан Билл Клинтон, Жеб Буш, дуучин Нейл Даймонд болон бусад алдартнууд уулзаж байжээ.

Охин комд орохоосоо өмнө “ээжээ надаас хэзээ ч битгий холдоорой” гэжээ. Ээж нь ч амлалтаа биелүүлсэн байна. Зохиолч Уэйн Дайер Катри "Амлалт бол амлалт" номоо ээж, охин хоёрын түүхээс сэдэвлэн бичжээ.

Ээж нь охиноо 40 жилийн турш асраад амьсгал хураасан байна. Үргэлжлүүлэн дүү охин нь эгчийг ээ асрах болсон ба хоёр жилийн дараа О Бара амьсгал хураажээ.

Түүний эгч Коллен хэлэхдээ"Би түүнийг анх  ханиад хүрсэн гэж боддог байсан, нэг өдөр тэр шөнө дунд шөнө хашгирч, маш их өвдөж байсан. Эмнэлэгт хэвтэж байхад нь түүнийг тайвшруулахын тулд нүүрийг ньт буудаж өгдөг байсан, тэр хэзээ ч сэрээгүй, маш их өвдөж байсан болохоор сэрэхээс айсан байх гэж боддог байлаа "гэжээ.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

http://edition.cnn.com

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top