Харумафүжи Д.Бямбадорж Аса аваргын түүхийг дахин давтах уу

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 16

Японы мэргэжлийн сумогийн түүхэнд 1991 оноос Кёкүшюзан Б.Батбаяр анхлан хөл тавьснаас хойш Асашёорюү Д.Дагвадорж, Хакухо М.Даваажаргал, Харумафүжи Д.Бямбадорж, Какурюү М.Ананд нарын залуу үеийн дөрвөн ёкозуна төрж Монголчууд Наран улсын дэвжээнээ эх орныхоо нэрийг мандуулсан. Тэгвэл эдгээр хүмүүсийн нэг болох Харумафүжи Д.Бямбадорж  өнгөрсөн сарын сүүлээр өөрийн нутаг нэгт сүмоч Таканоива Баасандоржийн толгой уруу шар айрагны шилээр цохиж, гэмтэл учруулсан хэрэг гарсан. Тус хэрэг Тотторид болсон тойргийн тэмцээний дараа болжээ. Тэмцээний дараа  Монгол бөхчүүдийн хамтаар уусан байна. Энэ үеэр Харумафүжи болон Таканоива нар муудалцжээ.

Харумафүжи Д.Бямбадорж  Кюүшюү башёг үргэлжлүүлэх боломжгүй болсноо зарлаж, дээрх асуудлыг үүсгэсэндээ уучлал гуйсан юм. Түүний энэхүү үйлдэл нь нэр хүндэд нь муугаар нөлөөлсөн бөгөөд түүнийг зодог тайлах эсэх тухай нийгэмд хүлээлт үүсээд байна. Хэдэн жилийн өмнө Асашёорюү Д.Дагвадоржийг танхайрсан гэдэг үндэслэлээр сүмогоос хөөх тухай асуудал хөндөгдөж байсан удаатай. Тэгвэл түүний түүхийг Харүмафүжи аварга ч давтаж магадгүй бололтой.

Харумафүжи Бямбадорж  2012 онд зодог тайлах шахаж байсан юм. Учир нь Сумогийн холбооноос түүнийг 2012 оны 11 сарын башёд дараалан таван барилдаанд өвдөг шороодсон нь сумогийн түүхэнд ёкозуна цолтны гаргаж байгаагүй тааруу амжилтад тооцогдож байв. Улмаар сумогийн холбооны тэргүүлэгч, ноён Цурута “Харумафүжи ийм тааруу амжилт гаргасан нь үнэндээ бид дэндүү яарч шийдвэр гаргасан гэдэг бодолд хөтөлж байна. Бид түүнд хүндэтгэлтэй хандсан, харин Харумафүжи бидний таамаг, төсөөлөлд хүрсэнгүй” хэмээж байсан юм. Мөн Ёкозунагийн зөвлөлийн гишүүн, жүжигчин Савамура Таносүкэ “нэгдүгээр сард болох оны тэргүүн башёд Харумафүжи 10-аас дээш давахгүй бол хүчээр зодог тайлах хэмжээнд хүрч болзошгүй” гэдгийг ч онцолж байлаа. Гэвч Харумафүжи Бямбадорж  амжилттай барилдаж чадсан юм.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.187.185) 2017 оны 11 сарын 17

Ypon bol barag l zodog tailuulah bh.tsaashilbal shorond suuj magdgui shudarga niigem shuudee

0  |  0
Иргэн(59.153.114.66) 2017 оны 11 сарын 16

Манайханд архи угаасаа зохихгүй. Харумафүжи аварга маань гэнэдлээ дээ. Гэхдээ хийдэгээ хийж, авдагаа авсаэ даа!

0  |  0
сми(103.26.193.181) 2017 оны 11 сарын 16

Хичнээн уурласан ч шар айрагны шилээр бусдын гавлыг цууртал зодно гэдэг бол аоь ч улсад хүнд гэмт хэрэгт тооцогдоно. Энэ арзгар нүүртийг хуулийн дагуу хатуу шийтгээд сумогоос хөө.

0  |  0
Top