Хурандаа М.Каддафи цэргүүддээ эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийг тушаадаг байсан талаар нотолгоо олсон гэж Олон улсын эрүүгийн шүүхийн Хави Морено гэгч прокурор мэдэгджээ. Луиз Мореногийн мэдэгдэлд Ливийн удирдагч М.Каддафи эмэгтэйчүүдийг хүчиндэхийг цэргүүдэд тушаасан, цэргүүдэд зориудаар Виагра зэрэг сэрэл хөдөлгөх бэлдмэл өгч байсныг нотлох баримт байгаа гэжээ. Прокурор Луиз Морено хамгийн анх Олон улсын эрүүгийн шүүхээс хурандаа Муаммар Каддафиг баривчлах зөвшөөрөл хүсч байсан хүн юм. Олон улсын эрүүгийн шүүх Ливийн удирдагчдыг аллага хүчирхийлэл болон мөрдлөгө хавчлага явуулсан хэрэгт буруутгасан. Ийнхүү нэгэнт нас нөгчсөн хурандаа Муаммар Каддафид хүчингийн хэргийн ял мөн нэмэгдлээ. Эмэгтэйчүүдийг цэргүүдээрээ хүчиндүүлж байсны цаад зорилго нь босогчдыг ямар хувь тавилан хүлээж байгааг харуулж, айдаст автуулах зорилготой байсан юм гэнэ. "Хүчингийн хэргийн хохирогч болсон 100 гаруй эмэгтэйчүүд бий. Бидэнд ирсэн мэдээллээр дээрх хэргүүд хурандаа Каддафийн цэргийн хуаранд болж байсныг тогтоосон” гэж тэрбээр ярьжээ. Хурандаа Каддафийн цэргүүдэд хүчиндүүлсэн гэх шуугианыг хамгийн анх дэгдээж байсан ливи эмэгтэй Эман аль-Обейди одоо Румын дэх НҮБ-ын дүрвэгсдийн байранд амьдарч байсан билээ.
Ливийн Засгийн газрын цэргүүд нэгэн эмэгтэйг зочид буудалд оруулан хоёр хоногийн турш хүчирхийлсэн тухай мэдээлэл CNN агентлагаар мэдээлэгдэж байсныг уншигчид санаж буй биз ээ. Хүчиндүүлсэн гэх эмэгтэй зочид буудалд цай ууж суусан сэтгүүлчид дээр гэнэт орж ирээд ливи хэлээр хөхөрсөн нурууны хэсгээ харуулан “Тэд, Каддафийн цэргүүд намайг яасныг хараач” гэж орилсон гэж дээрх мэдээлэлд дурдсан байлаа. Тэрбээр болсон явдлыг уйлан хайлан ярихын зэргцээ амь нас нь аюулд орсон учир барууны аюулгүй орон руу гэр бүлээрээ гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан гэсэн. Гэвч энэ талаар АНУ-ын сайтууд л мэдээлж бусад агентлагууд энэ мэдээллийг батлаагүй. Хохирогч гэгдэх эмэгтэйг биеэ үнэлэгч байсан гэсэн мэдээлэл ч цацагдаж байлаа. Энэ нь эвслийн цэрэг, босогчдын зохион байгуулсан жүжиг байж болох талтай гэх ажиглагчид ч байв. Үнэхээр ч тийм байсан мэт энэ хэрэг нэг их газар авалгүй тэгсгээд намжсан. Харин саяхнаас дээрх хэргийг эргэн сөхөж, лалын сайтуудад энэ талаар бичсэн байна.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 6 )
Дайны уед ургэлж гарч байдаг эмгэнэлиин нь ш дээ . Хун торолхтны туухэнд зуун зуунаар байж ирсэн шуу .
shal hudalaa baruunii surtal uhuulga sh dee. odoo ardchilan livi ulsd hvn alj deeremdej zasag tor gej baihgui bna. hvnii naimaa tsetseglej haruudiig bool met zarj bnaa..
Гүтгэлэг. Бат үүл, Элбэгээ нар Цэдэнбалыг харлуулж ойлгуулахгүй бол өөрсдөө нэг муу өчүүхэн хулгайч дүр төрх нь харагдах гээд шээс нь гоожоод муулдаг шиг гүтгэлэг. Барууны тархи угаах технологи.
ГАДНЫН БОДЛОГО
Ливи улс сүйрээд Каддафыг хүсэмжлэх болсон тул түүнийг аль болохоор харлуулах гүтгэх аянд морджээ.
ливи хэл гэж байхгүй шүү дээ араб хэл