Энэтхэгээс нийт зургаан удаа дэлхийн мисс төржээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 21

 “Дэлхийн мисс”-ийн 67 дахь тэмцээнд Энэтхэгийн мисс Мануши Чиллар түрүүлж, титмийн эзэн болсон билээ. Энэ жилийн тэмцээн  Хятадын өмнөд нутгийн Хайнань мужийн Санья хотод болсон бөгөөд 118 орны бүсгүйчүүд өрсөлдсөн юм. Харин хоёрдугаар байранд Мексикийн гоо бүсгүй Андреа Мез, гутгаар байранд Их Британийн гоо бүсгүй Стефани Хилл орсон билээ. Ийнхүү Энэтхэгээс нийт 6 дэлхийн мисс төрж байгаа юм. Энэ үзүүлэлтээрээ ч Энэтхэг Улс дэлхийн миссийн тэмцээнд оролцогчдынхоо чансаагаараа дээгүүрт бичигддэг аж.


Харин  Монгол улсаа төлөөлөн оролцсон Ц.Энхжингийн хувьд  “Олны таашаалд нийсэн Мисс болж, “Мультимедиа Мисс” төрөлд түрүүлснээр шилдэг 15 оролцогчийн нэг болсон юм. Энэ нь өмнөх амжилтаа дахин бататгаап зогсохгүй, ахиулсан явдал болсон билээ.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
пп(103.10.22.55) 2017 оны 11 сарын 21

Английн колони байхдаа энэтхэгчүүд цус сэлбээд маш гоё хүүхнүүдтэй болсон. Гонконгийн хүүхнүүдийг бас их гоё гэдэг ш дээ. Англи хятадын эрлийзүүд ш дээ. тэгээд л гайгүй гоё байгаа юм

0  |  0
Top