Дэлхийн хамгийн алдартай дотуур хувцасны загварын шоу болох “Victoria’s Secret” шоу БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдсан юм. Шоунд “Сахиусан тэнгэрүүд” оролцсоноос гадна Хятадын моделиуд тайзан дээр алхсан байна. “Victoria’s secret” нь дэлхийн хамгийн үнэтэй дотуур хувцасны брэнд гэхэд хилсдэхгүй. Энэ үүднээсээ ч тус шоу нь өндөр түвшинд зохион байгуулагдаж, чадварлаг загвар өмсөгч нар оролцдог юм. “Victoria’s secret” брэндийн хамгийн хямд үнэтэй хөхний даруулга л гэхэд 100 орчим ам.доллар үнэтэй байдаг аж.
Энэ удаагийн шоу амжилттай зохион байгуулагдсан ч шоуны үеэр нэгэн таагүй явдал болсон байна. Тодруулбал, Азийн нэгэн модел үзүүлбэрийнхээ үеэр хөл алдаж унажээ. Түүний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрээр ярьж байна. Нэг хэсэг нь "дэлхийн томоохон шоун дээр ийм том алдаа гаргах гэж" байгаа бол нөгөө хэсэг нь "18 мянган хүний өмнө унасан ч өөрийгөө огт байдалд хийгээгүй. Инээмсэглэж, мэргэжлийн байсан" хэмээн магтах хүмүүс ч байгаа гэнэ.
Тус моделиос шоуны өмнө ярилцлага авахдаа “Хэрвээ та “Victoria’s secret” шоуны тайз дээр унавал яах вэ” хэмээн асууж байжээ. Харин тэрбээр “зодог тайлна” хэмээн шулуухан хэлсэн байна.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
http://people.com
Сэтгэгдэл ( 1 )
Алдаа гаргадаггуй хэн бгаа юм албаар унахгуй нь тодорхой Харин ам гарах хэрэггуй байждээ илууц юм хийж