Энэ сарын 17-нд даалгавраа биелүүлж явсан Аргентины "Сан Хуан" нэртэй дизель шумбагч завь сураггүй алга болжээ. Тус шумбагчтай холбоо барих арга олдохгүй байгаа бөгөөд идэвхитэй эрж хайж байгаа гэнэ. Онгоц сураггүй болсон шалтгааныг техникийн гэмтэл болон экипажын буруутай ажиллагаанаас болсон байх магадлалтай гэж таамаглаж байгаа аж. Аз болоход шумбагч хангалттай хүчил төрөгч, хол хүнсний зүйлтэй гэжээ. Одоогийн байдлаар Их Британи, Чили, АНУ-ын засгийн газрууд шумбагчийг хайхад тусламж, мэдээлэл солилцох санал тавьж байгаа аж.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
www.washingtonpost.com
Сэтгэгдэл ( 0 )