Жүжигчин Анжелина Жоли дэлхий ертөнцийг өөрөөр хардаг нэгэн. Тэрбээр найруулагчийн ажлаараа олон өвөрмөц зүйл, ховор түүхийг харуулсан бүтээл туурвидаг. Тэгвэл Жоли нэгэн зураг авалтын үеэр могойгоор хооллосон тухайгаа ярьжээ. Тэрбээр “Тhe Hollywood Reporter”-т ярихдаа “Миний найруулсан “First They Killed My Father” киноны зураг авалт Камбожид болсон гэдгийг та бүхэн мэднэ. Тэр үеэр бид хоёр могойг алж, ресторанд идсэн. Энэ нь Камбожийн соёлын нэг хэсэг юм билээ. Тус улсын рестораны хоолны цэсэнд цох хорхой хүртэл ордог” гэж ярьсан байна.
Сонирхуулахад, Анжелина Жоли, Брэд Питт нарын гэр бүл салалт одоог хүртэл дуусаагүй байгаа аж. Тэд хүүхдүүдээ хэн нь авах, өмч хөрөнгөө хэрхэн хуваах талаар маргаантай хэвээр байгаа гэнэ. Гэхдээ Жоли хүүхдүүдээ аавтай нь уулзуулдаг болжээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )